Компьютерийн эргэн тойрон дахь өвчнүүд

2010 оны 12-р сарын 14 Нийтэлсэн П.Одончимэг

1.     Толгой өвдлөө, бие хөшлөө, нүдний хараа муудлаа, стрестэй ядраад байна гэх мэтээр хамаг өвчнөө компьютер руугаа чихээд сууж буй хүн бүхэнд энэхүү мэдээллийг зориулж байна.

 

2.        Компьютер дээр удаан ажилласнаар компьютераас шалтгаалах євчин заавал тусах уу?

 

4.     Компьютер дээр удаан ажилласан, ялангуяа компьютер тасралтгүй хэрэглэдэг зарим хэрэглэгчид нуруу, хүзүү, мєр, гар, бугуйн эмгэг тусах магадлалтай. Тэгэхээр ажлын байрны орчин нєхцєлєє сайтар бодолцоод, єєрийнхєє эрүүл мэндэд нийцүүлж ажиллавал энэ тийм ноцтой проблем биш. Сайн дизайнтай, тохилог, ая тухтай ажлын байр олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна. Харин нэгэнт ийм эмгэг үүсчихсэн бол эмчид хандахаас єєр яах билээ.

 

5.    Компьютер нүдний хараанд тэгж их нєлєєлнє гэж үү?

 

6.     Тэгэлгүй яах вэ, компьютерийн дэлгэц нүдний ганц дайсан гэхэд бараг болно. Мэдээж ямар ч амралтгүй, удаан хугацаагаар ажиллавал шүү дээ. Дээр нь бас гэрэлтүүлэг чухал нєлєє үзүүлнэ. Хэрвээ компьютерийн байрлал буруу, гэрэлтүүлэг их муу бол нүд хэзээ ч аврагдахгүй. Тэгэхээр компьютерийн байрлал, єрєєний орчин их нєлєєлнє. Дээр хэлсэнчлэн дэлгэц тогтвортой, єнгєний ялгарал, чанар сайтай бол нүд ядрах нь хамаагүй бага байна.

 

7.    Би контакт линз зүүдэг. Компьютер дээр ажиллахад хүндрэл гарах уу?

 

8.     Компьютер нь єрєєний агаарыг их хуурай болгодог. Тэгээд л нүд аргаж чилдэг. Мєн нүүрний арьс хуурайшиж, уруул ам их хатдаг гэж дээр хэлсэн. Тэгэхээр контакт линзтэй хүн компьютер дээр удаан ажиллавал хуурай халуун, хэцүүхэн нєхцєлд л ажиллаж байна гэж єєрийгєє тооцоход гэмгүй. Иймд нулимс орлуулагч шингэн буюу нүдний дусаагуур хэрэглэх нь зүйтэй. Мєн болж єгвєл компьютер дээр ажиллахдаа линзээ аваад нүдний шил зүүсэн нь хамаагүй дээр.

 

9.    Компьютер дээр удаан ажилласнаар стрессд єртєх үү?

 

10.   Мэдээж. Компьютер хэрэглэх болсноор зарим хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл олон тохиолдож, хүндрэл бэрхшээл тулгардаг. Жишээ нь, компьютер гацах, юу нь мэдэгдэхгүй гэнэт тасалдах гэх мэтээс болж стрессд орох магадлал бий. Системийн функцуудыг бүрэн сурахад их хэцүү, их хугацаа шаарддаг болохоор ихээхэн нервтэж эхэлдэг. Уйгагүй хичээл, чармайлтаар энэ асуудлыг даван туулж болно. Гэтэл зарим ажилчдын түм буман олон ажлыг бүр ч ихээр хєнгєвчилж єгдєг болохоор тэд стрессд орох нь юу л бол, харин ч ажлаа илүү хялбараар гүйцэтгэх боломжийг олгодог компьютертаа ухаангүй хайртай байдаг.

 

11.  Толгой євдєхийн гол шалтгаан компьютер мєн үү?

 

12.   Тиймээ, толгой євдєх гол хүчин зүйлүүдийн нэг нь компьютер дээр ажилласнаас байж болох юм. Учир нь агаарын хуурайшил, компьютерийн хортой туяа зэрэг нь толгой євдүүлдэг. Єєрєєр бас ажлын явцад бий болох стрессүүд, тухайлбал нүдний шил зүүх шаардлагатай болох, линзээ єєрчлєх, чанар муутай дэлгэц, хурц гэрэл ойх, буруу суух зэрэг бүх зүйлүүдээс болж толгой євдєж болно. Хэрэв толгой чинь євддєг бол ажлын байрны орчин нєхцєлєє шалга. Мєн компьютер дээр завсарлахгүйгээр хэр удаан ажилладгаа бодоод єєрчлєєд үзэхэд гэмгүй шүү.
Тэгээд компьютер дээр яаж ажиллавал зєв зохистой ажилласан болох вэ?
Энэ бол хийж байгаа ажлаас бүхэлдээ хамаарна. Мэдээж текст бичиж байгаа бол тасралтгүй удаан хугацаагаар бичвэл хуруу гар ядарна. Ерєнхийдєє тасралтгүйгээр хоёр цагаас илүү ажиллаж болохгүй. Ямар ч яаралтай ажил байсан дор хаяж хоёр цаг тутамд 10 минут орчим амарч байх хэрэгтэй. Мєн юу ч хийж байсан 20 минут тутамд нүдний хараагаа дэлгэцээс шилжүүлж байх ёстой. Тэгээд дээр хэлсэнчлэн компьютер болон чиний сууж байрлал, харьцаа зєв байх шаардлагатай.

 

Компьютерийн эргэн тойрон дахь өвчнүүд

2010 оны 12-р сарын 14 Нийтэлсэн П.Одончимэг

1.     Толгой өвдлөө, бие хөшлөө, нүдний хараа муудлаа, стрестэй ядраад байна гэх мэтээр хамаг өвчнөө компьютер руугаа чихээд сууж буй хүн бүхэнд энэхүү мэдээллийг зориулж байна.

 

2.        Компьютер дээр удаан ажилласнаар компьютераас шалтгаалах євчин заавал тусах уу?

 

4.     Компьютер дээр удаан ажилласан, ялангуяа компьютер тасралтгүй хэрэглэдэг зарим хэрэглэгчид нуруу, хүзүү, мєр, гар, бугуйн эмгэг тусах магадлалтай. Тэгэхээр ажлын байрны орчин нєхцєлєє сайтар бодолцоод, єєрийнхєє эрүүл мэндэд нийцүүлж ажиллавал энэ тийм ноцтой проблем биш. Сайн дизайнтай, тохилог, ая тухтай ажлын байр олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна. Харин нэгэнт ийм эмгэг үүсчихсэн бол эмчид хандахаас єєр яах билээ.

 

5.    Компьютер нүдний хараанд тэгж их нєлєєлнє гэж үү?

 

6.     Тэгэлгүй яах вэ, компьютерийн дэлгэц нүдний ганц дайсан гэхэд бараг болно. Мэдээж ямар ч амралтгүй, удаан хугацаагаар ажиллавал шүү дээ. Дээр нь бас гэрэлтүүлэг чухал нєлєє үзүүлнэ. Хэрвээ компьютерийн байрлал буруу, гэрэлтүүлэг их муу бол нүд хэзээ ч аврагдахгүй. Тэгэхээр компьютерийн байрлал, єрєєний орчин их нєлєєлнє. Дээр хэлсэнчлэн дэлгэц тогтвортой, єнгєний ялгарал, чанар сайтай бол нүд ядрах нь хамаагүй бага байна.

 

7.    Би контакт линз зүүдэг. Компьютер дээр ажиллахад хүндрэл гарах уу?

 

8.     Компьютер нь єрєєний агаарыг их хуурай болгодог. Тэгээд л нүд аргаж чилдэг. Мєн нүүрний арьс хуурайшиж, уруул ам их хатдаг гэж дээр хэлсэн. Тэгэхээр контакт линзтэй хүн компьютер дээр удаан ажиллавал хуурай халуун, хэцүүхэн нєхцєлд л ажиллаж байна гэж єєрийгєє тооцоход гэмгүй. Иймд нулимс орлуулагч шингэн буюу нүдний дусаагуур хэрэглэх нь зүйтэй. Мєн болж єгвєл компьютер дээр ажиллахдаа линзээ аваад нүдний шил зүүсэн нь хамаагүй дээр.

 

9.    Компьютер дээр удаан ажилласнаар стрессд єртєх үү?

 

10.   Мэдээж. Компьютер хэрэглэх болсноор зарим хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл олон тохиолдож, хүндрэл бэрхшээл тулгардаг. Жишээ нь, компьютер гацах, юу нь мэдэгдэхгүй гэнэт тасалдах гэх мэтээс болж стрессд орох магадлал бий. Системийн функцуудыг бүрэн сурахад их хэцүү, их хугацаа шаарддаг болохоор ихээхэн нервтэж эхэлдэг. Уйгагүй хичээл, чармайлтаар энэ асуудлыг даван туулж болно. Гэтэл зарим ажилчдын түм буман олон ажлыг бүр ч ихээр хєнгєвчилж єгдєг болохоор тэд стрессд орох нь юу л бол, харин ч ажлаа илүү хялбараар гүйцэтгэх боломжийг олгодог компьютертаа ухаангүй хайртай байдаг.

 

11.  Толгой євдєхийн гол шалтгаан компьютер мєн үү?

 

12.   Тиймээ, толгой євдєх гол хүчин зүйлүүдийн нэг нь компьютер дээр ажилласнаас байж болох юм. Учир нь агаарын хуурайшил, компьютерийн хортой туяа зэрэг нь толгой євдүүлдэг. Єєрєєр бас ажлын явцад бий болох стрессүүд, тухайлбал нүдний шил зүүх шаардлагатай болох, линзээ єєрчлєх, чанар муутай дэлгэц, хурц гэрэл ойх, буруу суух зэрэг бүх зүйлүүдээс болж толгой євдєж болно. Хэрэв толгой чинь євддєг бол ажлын байрны орчин нєхцєлєє шалга. Мєн компьютер дээр завсарлахгүйгээр хэр удаан ажилладгаа бодоод єєрчлєєд үзэхэд гэмгүй шүү.
Тэгээд компьютер дээр яаж ажиллавал зєв зохистой ажилласан болох вэ?
Энэ бол хийж байгаа ажлаас бүхэлдээ хамаарна. Мэдээж текст бичиж байгаа бол тасралтгүй удаан хугацаагаар бичвэл хуруу гар ядарна. Ерєнхийдєє тасралтгүйгээр хоёр цагаас илүү ажиллаж болохгүй. Ямар ч яаралтай ажил байсан дор хаяж хоёр цаг тутамд 10 минут орчим амарч байх хэрэгтэй. Мєн юу ч хийж байсан 20 минут тутамд нүдний хараагаа дэлгэцээс шилжүүлж байх ёстой. Тэгээд дээр хэлсэнчлэн компьютер болон чиний сууж байрлал, харьцаа зєв байх шаардлагатай.

 

Компьютерийн эргэн тойрон дахь өвчнүүд

2010 оны 12-р сарын 14 Нийтэлсэн П.Одончимэг

1.     Толгой өвдлөө, бие хөшлөө, нүдний хараа муудлаа, стрестэй ядраад байна гэх мэтээр хамаг өвчнөө компьютер руугаа чихээд сууж буй хүн бүхэнд энэхүү мэдээллийг зориулж байна.

 

2.        Компьютер дээр удаан ажилласнаар компьютераас шалтгаалах євчин заавал тусах уу?

 

4.     Компьютер дээр удаан ажилласан, ялангуяа компьютер тасралтгүй хэрэглэдэг зарим хэрэглэгчид нуруу, хүзүү, мєр, гар, бугуйн эмгэг тусах магадлалтай. Тэгэхээр ажлын байрны орчин нєхцєлєє сайтар бодолцоод, єєрийнхєє эрүүл мэндэд нийцүүлж ажиллавал энэ тийм ноцтой проблем биш. Сайн дизайнтай, тохилог, ая тухтай ажлын байр олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна. Харин нэгэнт ийм эмгэг үүсчихсэн бол эмчид хандахаас єєр яах билээ.

 

5.    Компьютер нүдний хараанд тэгж их нєлєєлнє гэж үү?

 

6.     Тэгэлгүй яах вэ, компьютерийн дэлгэц нүдний ганц дайсан гэхэд бараг болно. Мэдээж ямар ч амралтгүй, удаан хугацаагаар ажиллавал шүү дээ. Дээр нь бас гэрэлтүүлэг чухал нєлєє үзүүлнэ. Хэрвээ компьютерийн байрлал буруу, гэрэлтүүлэг их муу бол нүд хэзээ ч аврагдахгүй. Тэгэхээр компьютерийн байрлал, єрєєний орчин их нєлєєлнє. Дээр хэлсэнчлэн дэлгэц тогтвортой, єнгєний ялгарал, чанар сайтай бол нүд ядрах нь хамаагүй бага байна.

 

7.    Би контакт линз зүүдэг. Компьютер дээр ажиллахад хүндрэл гарах уу?

 

8.     Компьютер нь єрєєний агаарыг их хуурай болгодог. Тэгээд л нүд аргаж чилдэг. Мєн нүүрний арьс хуурайшиж, уруул ам их хатдаг гэж дээр хэлсэн. Тэгэхээр контакт линзтэй хүн компьютер дээр удаан ажиллавал хуурай халуун, хэцүүхэн нєхцєлд л ажиллаж байна гэж єєрийгєє тооцоход гэмгүй. Иймд нулимс орлуулагч шингэн буюу нүдний дусаагуур хэрэглэх нь зүйтэй. Мєн болж єгвєл компьютер дээр ажиллахдаа линзээ аваад нүдний шил зүүсэн нь хамаагүй дээр.

 

9.    Компьютер дээр удаан ажилласнаар стрессд єртєх үү?

 

10.   Мэдээж. Компьютер хэрэглэх болсноор зарим хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл олон тохиолдож, хүндрэл бэрхшээл тулгардаг. Жишээ нь, компьютер гацах, юу нь мэдэгдэхгүй гэнэт тасалдах гэх мэтээс болж стрессд орох магадлал бий. Системийн функцуудыг бүрэн сурахад их хэцүү, их хугацаа шаарддаг болохоор ихээхэн нервтэж эхэлдэг. Уйгагүй хичээл, чармайлтаар энэ асуудлыг даван туулж болно. Гэтэл зарим ажилчдын түм буман олон ажлыг бүр ч ихээр хєнгєвчилж єгдєг болохоор тэд стрессд орох нь юу л бол, харин ч ажлаа илүү хялбараар гүйцэтгэх боломжийг олгодог компьютертаа ухаангүй хайртай байдаг.

 

11.  Толгой євдєхийн гол шалтгаан компьютер мєн үү?

 

12.   Тиймээ, толгой євдєх гол хүчин зүйлүүдийн нэг нь компьютер дээр ажилласнаас байж болох юм. Учир нь агаарын хуурайшил, компьютерийн хортой туяа зэрэг нь толгой євдүүлдэг. Єєрєєр бас ажлын явцад бий болох стрессүүд, тухайлбал нүдний шил зүүх шаардлагатай болох, линзээ єєрчлєх, чанар муутай дэлгэц, хурц гэрэл ойх, буруу суух зэрэг бүх зүйлүүдээс болж толгой євдєж болно. Хэрэв толгой чинь євддєг бол ажлын байрны орчин нєхцєлєє шалга. Мєн компьютер дээр завсарлахгүйгээр хэр удаан ажилладгаа бодоод єєрчлєєд үзэхэд гэмгүй шүү.
Тэгээд компьютер дээр яаж ажиллавал зєв зохистой ажилласан болох вэ?
Энэ бол хийж байгаа ажлаас бүхэлдээ хамаарна. Мэдээж текст бичиж байгаа бол тасралтгүй удаан хугацаагаар бичвэл хуруу гар ядарна. Ерєнхийдєє тасралтгүйгээр хоёр цагаас илүү ажиллаж болохгүй. Ямар ч яаралтай ажил байсан дор хаяж хоёр цаг тутамд 10 минут орчим амарч байх хэрэгтэй. Мєн юу ч хийж байсан 20 минут тутамд нүдний хараагаа дэлгэцээс шилжүүлж байх ёстой. Тэгээд дээр хэлсэнчлэн компьютер болон чиний сууж байрлал, харьцаа зєв байх шаардлагатай.

 

Миний компьютер удаад байна, яах ёстой вэ?

2010 оны 12-р сарын 14 Нийтэлсэн П.Одончимэг

ЭХЛЭХИЙН ӨМНӨ:
Эхэндээ хурдтай сайхан байсан компьютер яваа яваандаа удаашраад ирдэг. Энэ нь маш аажмаар явагддаг учир хэрэглэгч хүн анзаардаггүй. Харин эцэстээ тулж бүр мөлхөөд ирэх үед л арга хэмжээ авах ёстой болсноо ойлгодог юм. Заавал ингэж тулгах хэрэг байна уу.
ШАЛТГААН: Компьютерийг удаан болгоход дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна.

·Хатуу дискний сул зай маш бага болох

·  Хэд хэдэн програм хангамж хагас дутуу суусан, дутуу устгагдсан. Тэд ажиллах гэж байнга оролдоно, тэгээд дутуу үхдэл болчихсон юм чинь яах вэ дээ, хий дэмий л хагас дутуу ажиллаад байна даа.

·  Өгөгдөл эвдрэх

·  Компьютер хэт халах

·  Техник хангамж муудах, эсвэл бусадтайгаа муу зохицох техник хангамж суулгасан

Microsoft Windows суусан компьютерийн удаашраад байгааг шийдэхэд туслах зарим аргачлалуудыг жагсаая. Эдгээр нь хурдлуулж чаддаггүй юмаа гэхэд ядаж яагаад удаашраад байгааг ойлгоход туслах болно.

1.     Хэрвээ таны компьютер нилээд эртний бөгөөд 2GB болон түүнээс бага хэмжээтэй бол сул зай нь ядаж 200MB байгаа эсэхийг шалгаарай. Түүнээс их бол дор хаяж 500MB зай сул байх ёстой. Орчин үеийн 80GB-ын хатуу дискэнд 1-2GB дор хаяж сул байвал зохино.

2.     Хатуу дискэн дээр ямар нэгэн физик алдаа байгаа эсэхийг ScanDisk эсвэл иймэрхүү засварын програмуудаар шалгаж, шаардлагатай бол засагтун.

3.     Defrag хийж хатуу дискэн дээрх өгөгдлөө эмхлэн цэгцэл. Энэ ажиллагаа нь цаг их авдаг осолтой тул мэргэжлийн хүнээр хийлгэх нь зүйтэй.

4.     TSR програмуудыг хаах, эсвэл компьютераасаа бүр устгах хэрэгтэй. Зарим хүмүүс Windows Media Player, QuickTime, RealMedia, Winamp гэх мэтийн бараг ижил зориулалттай програмуудыг бүгдийг нь санах ойдоо ачаалчихсан байдаг.

5.     Device manager системийг ажиллуулж техник хангамжуудад ямар нэгэн зөрчил, алдаа байгаа эсэхийг шалга. Ямар нэгэн юм илэрвэл түүнийг шийдэгтүн.

6.     Device Manager гаргах-Start.Settings.Control Panel.Sys¬tem.Hardware.Device Manager

7.     Windows XP ашигладаг бол c:/Windows/Prefetch директорт байгаа бүх файлуудыг устгах хэрэгтэй. Хэдийгээр шаардлагатай програмын өгөгдөл байрлах нь програм хурдан ачаалагдахад нөлөөлөх боловч ашиглагдахгүй баахан файл овоорсон байдаг.

8.     Үйлдлийн системд цаанаас нь ирдэг Help системд байрлах troubleshooting steps-үүдийг анхааран үзээрэй.

9.     Компьютер болон процессор тань хэт халаад байгаа юм биш биз! Заримдаа процессорын гаднах сэнс ажиллахаа больчихсон байдаг. Ихэнх процессор хэт халаад ирэхээрээ ажиллагаа нь доголдож, удааширдаг. Тэгээд ч хэт халж байгаа бол чиний компьютер удахгүй чадрахын цондон доо.

10.   Дээрх аргууд бүгд үр дүнд хүрэхгүй бол бүхий л шаардлагагүй файлуудаа устгаад Windows-өө шинээр суулга.

Өвөл гунигтай, гэхдээ л уянгатай

2010 оны 12-р сарын 13 Нийтэлсэн П.Одончимэг

Цаанаа л нэг жиндээн чичрүүлж
Цалин өвөл нисэн ирнэ
Цантсан цонх сэтгэл үймрүүлж
Цагийн уртад шаналан уйлна
Хүйтний улирал аандаа л зочилж
Хөнжилдөө ганцаар жиндэн хэвтэнэ
Хүлээсэн өдрийн цөхрөлд живж
Хөлдсөн сэтгэлээ аргадан ядна
Цасан ширхэг будран орсоор
Цагаан цэцэгсээр дэлхийг хучлаа
Цайлган чи минь наддаан ирж
Цангасан зүрхэнд хайр дэлбээлүүллээ
Хөвсгөр цасан ширхэглэн хаялсаар
Хорвоо ертөнцийг цагаанаар будлаа
Хөөрсөн сэтгэл минь баясан догдолсоор
Хосгүй хайранд чинь уусан шингэлээ
Удаан гэгч нь чамайгаа би
Урсах нулимстайгаа хүлээсэн болохоор
Уртаа гэгч нь санаа алдаад

Уул шиг нөмөрт чинь хургах болноо.

Шинэ жилийн мэндчилгээний үгс - 4 ( мессэжний үгс )

2010 оны 12-р сарын 13 Нийтэлсэн П.Одончимэг
 Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй.

- Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

- Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. ...


- Ганцхан чамтай л би бүжиглэмээр гайхамшигт шинэ жилийн үдэш.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

- Зулзган гацуурын үнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

- Халуун үнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая

- Хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн үдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хүргэе

- Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бүхэнд амжилт бататгаж,
алдаагаа засах ухаан, хүч өгөх болно.
Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе.

- Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хүн болж угтаарай

- Уулзсан бүхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай

- Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж
сэтгэл дүүрэн инээдээр шинэ оноо угтая

- Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе

- Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ.
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.

- Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм . Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм.
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе

- Хууранд хөг, хайранд итгэл, хурмастад нар, хүмүүнд амжилт хэрэгтэй.
Шинэ жилийн мэнд хүргэе

- Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

- Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хүлээх
энхрий бяцхан дүүдээ шинэ оны мэнд хүргэе

- Толгой ухаан 2-оор мөнгө хийж, тоолгүй өнгөрсөн нэгнийг эргэн хартал амьдарцгаая.
Шинэ оны баярын мэнд хүргэе

- Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!

- Цалин цагаан цастай, Цагаан сахалт өвөөтэй, Цайлган цасан охидтой,
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

- Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлэх шинэ жилийн баяр. Шинэ оны мэнд хvргэе

- Орчлон дэлхийд 12-р сар онцгой, 12-р сараас 31-ний өдөр oнцгой, 31-ний өдрөөс 00:00 цаг онцгой, Шинэ оны мэнд хүргэе!

12 сарын зурхай

2010 оны 12-р сарын 13 Нийтэлсэн П.Одончимэг

12 сарын 1. Лхагва гараг. Амьдралын эрч хүч єндєр тєвшинд байна. Гэхдээ дотоод ихээхэн эрч танд таагүйгээр нєлєєлж магадгүй. Хардалтаас болж хайрттайгаа хэрэлдэж болзошгүй.




Түншийнхээ илэрхий түрэмгий хандлага ба далд дайснаасаа сэрэмжлэхийг од эрхэс зєвлєж байна. Дэмий яриа, утгагүй маргаан таныхамаг цагийг барах тул үүнээс зайлсхийхийг зєвлєе.

12 сарын 2. Пүрэв гараг. Таагүй єдєр. Элдэв зүйлд уруу татагдалгүй биеэ барих, харилцаа холбоогоо багасгахыг од эрхэс санал болгож байна. Мән єєрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг зєвлєж байна. Биеийн хүчний ажил ба эрсдэлтэй үйлдэл, цахилгаан багажтай ажиллахаас татгалз. Гэмтэл авах магадлал єндєр байна.

12 сарын 3. Баасан гараг. Энэ єдєр хамт олны арга хэмжээ зохион байгуулах, оролцоход сайн єдєр. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх, үнэтэй эд зүйл худалдан авахгүй байхыг зєвлєе. Гэр бүлээрээ амарч, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадахад таатай. Найз нєхдийнхєє зєвлєгєєг сонс, тэдний үг цагаа олсон үнэн зєв байна. Олон дахин давтагдаж буй зүүд тань биелэх магадлалтай.

12 сарын 4. Бямба гараг. Гэрлэн бүрхүүл багасах, сэтгэл гутралд автах, элдэв зүйлд уруу татагдах єдєр. Сэрэмжтэй бай. Хувийн амьдрал ба ажил дээрээ алдаа гаргахгүйг хичээ. Амьдралын эрч хүч туйлын доодтєвшиндбайна. Иймдтүншүуд, удирдлагатайгаа харьцахад хүнд байна, аливаа ажил хэрэг маш их хүч шаардана. Харин үр дүн нь тун тааруу байна.

12 сарын 5. Ням гараг. Хувь заяа урьдын адил таныг сорино. Амьдралын эрч хүч бага байх нь таны ажиллах чадварт нєлєєлж, уур уцаарыг тань хүргэнэ. Шүүмжлэл таагүй уур амьсгалыг туйлд нь хүргэнэ. Гэвч таны ажил хэрэгч чанар, цайлган сэтгэл бүхнийг хэвийн болгоно. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад амжилт олохгүй.

12 сарын 6. Даваа гараг. Эрүүл мэндэд аюултай єдєр. Осолд орох, гэмтэл авах, зүрхний шигдээс болох магадлалтай. Ажил хэрэгтээ үсрэлт гаргах гэж бүү хичээ. Нєхцєл байдал тохиромжгүй байна. Урьдын ажил хэргээ дуусга. Шинэ түншүүдтэй ажиллахад хэцүү байх болно. Харин хуучин найз нєхєд эсвэл хамаатан саднууд үнэтэй зєвлєгєє єгч чадна.

12 сарын 7. Мягмар гараг. Єнєєдєр туслах чанарын ажилд анхаарлаа бүү сарниул. Єнєє алдсаныг ирээдүйд эргүүлэн авахад хүнд байх болно. Гэр бүл шинээр батлуулах, хайрттайгаа болзоход таатай. Шинэ танилтай болбол цаашдаа хайр сэтгэлийн холбоотой болно.

12 сарын 8. Лхагва гараг. Єнєєдєр зєвхєн ердийн ажил хэргээ хийхэд ээлтэй. Арилжааны үйл ажиллагаандаа идэвхтэй үйлдэл, эрсдэлээс зайлсхий. Чухал шийдвэр бүү гарга. Энэ нь таагүй үр дагавар дагуулна. Танд єєрийн үзэл бодлоо хамгаалах хэрэг гарах бололтой.

12 сарын 9. Пүрэв гараг. Энэ єдрийг хувийн амьдралын асуудал ба оюун санааны хєгжилдєє зориулахыг од эрхэс зєвлєж байна. Оройдоо амрах эсвэл дуртай ажпаа хийх цаг зав гарга. Согтууруулах ундаа , махан хоол хэрэглэхээс татгалз.

12 сарын 10. Баасан гараг. Єнєєдєр сэтгэл хєдлєл нь саруул ухаанаа давамгайлна. Таныг үг үйлдэл ба оюун санаагаа хянахыг зєвлєе, эхлээд бод, дараа нь хий. Ямар ч тохиолдолд єнєєдєр мэрэг тєлєг, ид шидээр бүү оролд. Аюултай муу хүчнийг дагуулах магадлалтай.

12 сарын 11. Бямба гараг. Идэвхтэй бүтээлч єдєр. Хэт мєрєєдєлд автах нь томоохон бүтэлгүйтлийн шалтгаан болно эсвэл гайхамшигтай амжилтын үндэс болно. Нєхцєл байдлын явцыг ажигла, санаачлагыг бүү алд, єнєєдєр та урьд нь зєвхєн мєрєєддєг байсан үр дүндээ хүрэх магадлалтай.

12 сарын 12. Ням гараг. Энэ єдєр үнэнч бус байдал, хууран мэхлэлт, худал амлалт авчирна. Эд юм худалдан авах эсвэл арилжааны сайхан саналд болгоомжтой ханд. Та хууран мэхлэгдэж болзошгүй байна. Итгэмтгий зан эсвэл биеэ барьж чаддаггүй байдал тань харамсал, нулимс дагуулсан үйл явдалд орооцолдуулж болзошгүй.

12 сарын 13. Даваа гараг. Туйлын таагүй єдєр. Үл хєдлєх хєрєнгєтэй холбоотой асуудал үүснэ. Гал түймэр гарах, дээрэмд єртєх магадлалтай. Сэтгэлийн ачаалалтай єдєр. Болзошгүй хэрүүл маргаанаас зайлсхий. Шүүмжлэлд анхаарлаа бүү хандуул.

12 сарын 14. Мягмар гараг. Идэвхтэй амрах єдєр. Єнєєдєр таныг сонирхолтой уулзалт хүлээж байж магадгүй. Энэ уулзалт удаан мартагдахгүй, олон таатай сэтгэгдэл тєрүүлнэ. Сугар гараг таныг ивээж байгаа тул юунд ч санаа зовохгүй байж болно, бүх адал явдал амжилттайгаар дуусна.

12 сарын 15. Лхагва гараг. Засгийн газрын байгуллагуудад хандах эсвэл бичиг баримттай ажиллахад ээлтэй єдєр. Харин яаруу, хэт итгэмтгий байх нь санхүүгийн алдагдал дагуулна. Богино хугацааны шинэ хайр дурлалын адал явдал болох магадлал єндєр байна.

12 сарын 16. Пүрэв гараг. Эрүүл мэндэд таагүй єдєр. Энэ єдєр олон хүн цугласан газраас зайлсхий. Олон нийтийн газраар бүү оч. Ан авд явахад таатай єдєр. Таны эрүүл мэндэд аюул тулгарч байгаа тул тєлєвлєсєн ажлаа зохицуулан, єєрчлєлт хий.

12 сарын 17. Баасан гapaг. Биеийн хүчний ажил хийх, эрүүл агаарт идэвхтэй зугаалах, аялах, спортоор хичээллэх, найз нєхєд ба дотны хүмүүстэйгээ харьцахад таатай єдєр. Энэ єдєр жолооны ард ба зам хєндлєн гарахдаа сэрэмжтэй бай. Архи дарс, амьтны гаралтай мах бүү хэрэглэ.

12 сарын 18. Бямба гараг. Єнєєдєр аливаа арилжааны ажил санасан үр дүн авчрахгүй. Гэнэтийн мэдээ эргэн тойрныхонтойгоо харьцах харьцааг хүндрүүлж болзошгүй. Энэ єдєр аяллаар явахыг хориглож байна. Галын аюулаас болгоомжил. Зүүд зєнтэй байна.

12 сарын 19. Ням гараг. Осолтой, ачаалалтай єдєр. Єнєєдєр ихэнх Нумуудад эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал үүснэ. Иймд эмчид хандах хэрэгтэй. Бүү хойшлуул, євчин түр зуур намжсан ч үр дагаврыг нь урьдчилан хэлэх аргагүй байх магадлалтай.

12 сарын 20. Даваа гараг. Од эрхсийн байрлал урьдын адил таагүй байна. Гэр бүл эсвэл хайрттайгаа харьцах харьцаандхүндрэл гарна, хуурамч амлалттай холбоотой асуудал үүсч магадгүй. Шинэ хүнтэй танилцах бололтой. Энэ нь гомдол, нулимсаар тєгсєж магадгүй.

12 сарын 21. Мягмар гараг. Єнєєдєр ямар ч тохиолдолд томоохон хєрєнгє оруулалт эсвэл худалдан авалт бүү хий. Гараг байрлал санхүүгийн ноцтой алдагдалд хүргэх магадлалтай байна.

12 сарын 22. Лхагва гараг. Ажил хэргээ дуусгах, туулсан замаа эргэж дүгнэх, дотны хүнтэйгээ харилцахад сайн єдєр. Таны идэвх зүтгэлийг удирдлага, туншүүд үнэлэх болно. Шинэ сонирхолтой танилтай тоггоосон харилцаа ажил хэргийнхээс хайр дурлалынх болон хувирах магадлалтай. Хамт олны ажил, хамтарсан арга хэмжээнд таатай.

12 сарын 23. Пүрэв гараг. Таныг тєлєвлєгєєгєєє єрчлєхєд хүргэх таагүй мэдээ ирэх бололтой. Хариуцлагатай шийдвэр гаргахад бүү яар. Апдаа гаргаж болзошгүй, танд хамгийн дотны хүмүүсийн тань зєвлєгєє хэрэгтэй байна. Үдээс хойш хайр дурлалын шинэ ялалтанд бүү тэмүүл. Єнєєдєр сексийн харилцаанд туйлын анхааралтай ханд.

12 сарын 24. Баасан гараг. Амьдралын эрч хүч єндєр байна. Ганц бие Нумууд Загас, Үхэрийн ордны эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг татна. Гэхдээ энэ харилцаа хэрүүл маргаан эсвэл харилцан уур уцаараар тєгсєх магадлалтай.

12 сарын 25. Бямба гараг. Мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олохыг од эрхэс амлаж байна. Ажилдаа дурлах, цагаа үр ашигтай хуваарилах нь ажлын үр дүнд эерэгээр нєлєєлнє. Хувийн амьдралд хууран мэхлэлт болно. Учир нь шинэ хайр дурлал сэтгэл гонсойлтоор тєгсєх бололтой.

12 сарын 26. Ням гараг. Хүнд, аюултай єдєр. Дотны хүнтэйгээ маргадцах нь харьцаагаа бүрэн таслахад хүргэж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул- Бие тавгүйтэж болзошгүй. Єєнтєгч зан бүү гарга.

12 сарын 27. Даваа гараг. Уран бүтээлч мэргэжилтэи Нумуудад таагүй єдєр. Та ирээдүйн амьдралын тєлєвлєгєєндєє нэлээд єєрчлєлт хийх магадлалтай. Ажил хэрэг амжилтгүй болбол сэтгэлээр бүү уна. Єнєєдрийн бүтэлгүйтэл маргаашийн амжилтанд хүрэх туршлага, сургамж болно.

12 сарын 28. Мягмар гараг. Єнєєдєр бүх үйл явдал, ажил хэрэгтээ эрүүл саруул ухаанаар ханд. Харин хэт єєдрєг үзэл, урам зоригт бүү авт. Энэ нь таныг ажил хэрэгтээ нухацтай хандахад саад болох бололтой.

12 сарын 29. Лхагва гараг. Єєрийн боломжоо эрүүл ухаалгаар харах, шударга, сайхан сэтгэлтэй байх нь, эсрэг хүйсийн хүний ємнє амжилт олоход тусална. Найз нєхєдтэйгєє харьцах, гэр бүлийн ба сексийн харьцаанд таатай.

12 сарын 30. Пүрэв гараг. Энэ єдєр таны бие саин, сэтгэл санаа єндєр байна. Хосуудын харьцаа эв найртаи, дотно байна. Харин гэнэтийн маргаан нєхцєл баидлыг хурцатгана эсвэл таны ялагдлаар тєгсєнє. Урьдын үзэл бодол ба бодит бус үнэлгээнээсээ ангижрахыг хичээ. Биеэ зүсэх эсвэл цус гарах нь муу явдал болохын шинж тэмдэг.

12 сарын 31. Баасан гараг. Єнєєдєр та эелдэг, нийтэч зантай байж, хүмүүст чин сэтгэлээсээ хандаж, тусалбал орлогын нэмэлт эх үүсвэр олно эсвэл ирээдүйд санхүүгийн амжилтанд хүрэх үндэс сууриа тавина.

Шинэ жилийн мэнд хүргэе !

Ном унш

2010 оны 12-р сарын 13 Нийтэлсэн П.Одончимэг

www.internom.mn энэ хаягаар орж дуртай номоо уншаарай

Баяр хүргье!

2010 оны 12-р сарын 13 Нийтэлсэн П.Одончимэг
7- р сургуулиас зохиосон тэмцээнд манай сургуулийн баг цом авлаа. Тэмцээнд орсон багш нартаа баяр хүргье!
www.bagshiinkhugjil.mn www.xicheel.mn www.openschool.mn

Амжилтанд хүрэх агрууд

2010 оны 11-р сарын 30 Нийтэлсэн П.Одончимэг
Амжилтад хүрэх арга замыг хэцүү бэрх, саад тотгор ихтэй, олоход хялбар биш гэдэг. Тэгвэл үнэн хэрэгтэй амжилтад хүрэх замыг олоход хялбар байдаг.  Амжилтын томъёо нь хангалттай хялбар. Түүнийг амьдрал ахуйдаа мөрдөж чадвал 25-30 жилийн дараа санхүүгийн өндөр чадамжтай, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн, өндөр түвшний менежер болж чадна.

Үнэндээ бол амжилтын томъёог эцэг эхчүүд сайн мэддэг юм шүү.

Юу гэвэл хүүхэд бүр сургуульд байхаасаа л өөрийнхөө амьдралд амжилтын томъёог мөрдөөд эхэлчихсэн байдаг. Сургуульд элсэн орохоос эхлээд төгсөх хүртлээ хүүхэд хамгийн ихдээ бүх хичээлдээ, багаар бодоход аль нэг хичээлдээ /түүх, математик.../ сайн сурч амжилт гаргадаг.

Дунд сургуулиа төгсөөд эцэг эхийнхээ заавраар эсвэл өөрийн сонирхлоор алин боловч дээд сургуульд элсэж, дахиад л бүх чиглэлийн хичээлдээ эсвэл ядаж аль нэгийг нь сурч мэргэждэг. Амжилтад хүрэх оновчтой хувилбар болох сурахын хажуугаар залуу хүн туршлага хуримтлуулахад тустай ажил эрхэлж эхэлнэ.

Амжилтад хүрэх эрмэлзэл бүхий залуу хүн ямар ч тохиолдолд зуныг юу ч хийлгүй хоосон өнгөрөөдөггүй. Тиймээс оюутнууд аль болох нэр хүнд бүхий компани эсвэл элчин сайдын яаманд цалингүй ажиллаж, бизнесийн цагаан толгойноос суралцаж эхэлнэ. Зарим боломжтой нэг нь гадаадад очиж ажил хийнгээ хэлний дамжаанд сурч, сертификат авахаар шалгалт өгнө.

Харин их сургуулийн төгсөх дамжаандаа бол ажилд орчихоор аятайхан нэр хүндтэй компанид дадлага хийнэ. Санаснаар бүтэхгүй бол жил бүр шинээр хэвлэгдэн гардаг бизнес лавлахтай уйгагүй "нөхөрлөнө".

Ингээд залуу хүн хичээл зүтгэл гаргасний дүнд жирийн нэг албан хаагчаас албан тушаал ахиж удирдах ажил эрхлэх эсвэл хувийн бизнесээ эхлүүлдэг. Үүний тулд хэт ухаантан байх ч шаарлагагүй, зөвхөн “бизнесийн цагаан толгойг” алхам алхамаар сурч өөрийн болгох л хэрэгтэй. Энэ л амжилтын нууц!

Хослуулах боломжгүй!

Онолоор бол амжилтад хүрэхийн тулд ажил, амралтыг хослуулах хэрэгтэй гэдэг. Харин амьдрал дээр энэ нь бараг л боломжгүй зүйл. Амжилтын төлөө уйгагүй зүтгэдэг хүнд амрах цаг бараг л гардаггүй юм. Тэгээд ч тэд дээш нэг шат ахих уу, эсвэл найз нартайгаа чалчин цагийг зугаатай өнгөрүүлэх үү гэсэн сонголттой өдөр тутам л тулгардаг юм.

Харин ямар ч хүний биеийн хүч боломж хязгаартай. Бас чөлөөт цаг ч хязгаартай. Тиймээс та, хоёр сонголттой байнга тулгарч байх болно. Юу гэвэл, хоёр хоног найзуудтайгаа зугаалах уу эсвэл ажилд тань шаардлагатай байгаа... хөгжмийн фестивальд оролцоход хэрэг болох... нэр хүнд бүхий сонинд хэвлүүлэх өгүүлэл бичихэд хэрэгтэй герман хэлээ барих уу...

Эрх чөлөөг золиослох

Амжилт гэдэг бол ямар ч таагүй цаг агаарт тэсээд байж л байдаг туупуйн байшинтай адил зүйл. Гэхдээ, түүний дотор салхи хэзээ ч зугаалдаггүй. Амжилт энэ бол саад тотгор бүхий асуудлыг шийдэхийг шаардсан, тодорхой хүрээнд таныг байнга барьж байдаг чанга дүрэм бүхий амьдралын хэв маяг юм.

Тухайлбал, Та Чехэд очиж эртнээс үзэхийг хүсч байсан үзэсгэлэнт цайзаар зугаалахаар тайлан гаргах ажлаа хаяад явчихгүй байх. Эсвэл Канадад жилийн хугацаанд очиж амьдрахын тулд ажлаа гэнэт орхиод явахгүй байх хэрэгтэй.

Тэр байтугай та өөр хот руу явахаас ч татгалзах хэрэгтэй. Шийдвэр гаргах хариуцлагыг өөртөө авч, таны бодол, санал, зөвлөгөөг хүлээж байдаг ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, хэдэн жилээр ч гэсэн амралт авалгүй ажиллах шаардлага ч тулгардаг.

Танд золиослох зүйл байх ёстой. Тиймээс эрсдэл хүлээх, хөнгөн сэтгэлтэй явахаас аль болох зайлсхий. Харин яваандаа та алдах юмтай болж эрсдэлтэй алхам хийх сонирхолгүй болно. Зарим улс төрийн шийдвэр, үзэл бодлоосоо салах шаардлага ч гарна. Та хувийн өмчтэй болсноор зөвхөн түүнийхээ төлөө санаа тавьж, хувийн эрх ашгийн сонирхол чинь давамгайлах болно.


Амжилтад хүрсэн хүний “өвчин” гэж хүртэл бий. Тухайлбал, “Онц сурлагатан” хүмүүс алдаа гаргахыг тэвчдэггүй, амжилтгүй байдал болгонд хэт эмзэг ханддаг. Тиймээс өөрийн золгүй байдалд бусдыг буруутган, бэрхшээлийг хэт хүндээр хүлээн авч давж туулдаг. Хэт өндөр амжилт тухайн хүнийг “газардуулдаг”. Амьдралын гэгээн мөрөөдлөөс нь улам холдуулдаг талтай. Амжилтад хүрсэн хүн гэдэг нь юуны өмнө ажил хэрэгч, эрэл хайгуулч, түргэн сэтгэж боддог хүнийг хэлдэг юм шүү.


Амжилтын үнэ цэнэ
Эрэгтэй хүн амжилт гаргаж нийгэмд өндөр байр суурь эзлээд ирэхэд тэдэн рүү тэмүүлэх эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгддэг. Олон эмэгтэйчүүдийн дунд орсон эрчүүдийн толгой эргэж, ухаан самууран маш олон алдааг гаргадаг.

Нэгд. Хөрөнгө чинээтэй эрчүүд алтны эрэлчдийн бай болж хувирдаг.

Хоёрт. Найдвартай ар тал болохоор эмэгтэйг хайсаар эцэстээ өөрөө ар гэрийн бүх л асуудлыг шийддэг болдог.

Гуравт. Өөрийгөө ажилдаа бүрэн зориулснаар гэртээ тун бага хугацааг өнгөрүүлдэг. Үүнээс болж хүүхдэдээ тавих хайр халамж суларч, эхнэртэйгээ таарамжгүй болж гэрээсээ улам бүр хөндийрдөг .

Харин эмэгтэй хүнд амжилт нь бүр ч илүү хүндрэл бэрхшээлийг авчирдаг. Хэрвээ та баян, хүчирхэг, амжилтаар бялхсан эмэгтэй бол хань нөхрөө олох тань амаргүй байх болно.


Нэгд. Та амьдралын ханиа карьерын өндөрлөгт хүрсэн эрчүүдийн дундаас хайх хэрэгтэй болох бөгөөд харамсалтай нь ийм эрчүүд тун цөөн байдаг.


Хоёрт. Ийм эмэгтэйчүүдийн ихэнх нь найдвартай ар талтай байхын тулд өөрийн карьерийг эхлэхээс өмнө гэрлэсэн байдаг. Энэ тохиолдолд карьерын өндөрлөгт хүрсэн ч та өөр хэн нэгэнтэй гэрлэхийг тэр бүр хүсдэггүй.


Гуравт. Маш ховор тохиолдолд амжилтад хүрсэн эрчүүд карьер хөөсөн эмэгтэйтэй гэрлэдэг.


Дөрөвт. Эрчүүдээр хүрээлүүлж, нийгмийн дээд давхаргад сонирхолтой, санхүүгийн ямар ч хамааралгүй амьдарч буй тохиолдолд танд нөхөр ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт тулгарна. Хөгшрөхдөө, амьдралын эцсийн хоромд ганцаардахгүйн тулд уу? Энэ асуудалд хэн ч таныг даатгаж хамгаалж чадахгүй. Нөхөртэй байсан ч …

Хэрэв та гэр бүл, хүүхэдтэй бол ажил хүүүхдийн хооронд байнга гүйх болох бөгөөд хүүхдэдээ тавих анхаарал халамжийн хувьд ямагт өөрийгөө буруутай мэтээр мэдрэх болно.

Хэрэв та бизнестээ амжилт гаргахыг хүсч буй л бол залуу насаа “ар талаа” бэхжүүлэхэд зарцуулах уу / гадаад хэл сурах, карьер хөөх, ажлын туршлага хуримтлуулах/ эсвэл найз нөхөдтэйгээ зугаалж, цэнгэж өнгөрүүлэх үү гэсэн хоёр сонголттой нүүр тулах болно. Гэхдээ аль ч тохиолдолд “сэтгэлийн зовиуртай” үлдэх нь үнэн. Карьер хөөсөн нэг нь залуу насандаа “зугаалж” чадаагүйдээ харамсах бол харин “ эгэл амтьдралтан” нэг нь алтан боломжуудыг алдсандаа харамссаар суудаг юм.

huuliin shalgalt buh bagsh naraas avna

2010 оны 11-р сарын 23 Нийтэлсэн П.Одончимэг
Боловсролын сайдын  440,41,72,73,74,111,561,361 тоот тушаалаар авна гэнэ. бэлдээрэй багш нараа.

сайдын тушаал 440

2010 оны 11-р сарын 23 Нийтэлсэн П.Одончимэг
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
 
2010 ОНЫ 2  ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол. “Боловсрол” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсны зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хангах, төрийн хэлний боловсрол эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх, соёл, урлагийн байгууллагын хүний нөөцийг сайжруулах тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор “Баян-Өлгий аймгийн боловсрол, соёлын үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, энэ асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл бус хөтөлбөр боловсруулж батлуулахаар тогтов.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанаас Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх тухай хуулийн 10.1.5-д заасны дагуу Улсын Их Хуралд энэхүү баримт бичгийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэн тэмдэглэл гаргалаа.

“Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын үр дүн, нөлөөллийг үнэлэх хэрэгсэл” гарын авлагыг эцэслэн боловсруулж, 1500 хувь, сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчныг олон нийтэд таниулах зорилготой тэмдэглэлийн дэвтрийг боловсруулж, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 700 хувь тус тус хэвлүүлэн орон нутагт түгээгээд байна.
Баг бүрийг гэр цэцэрлэгээр хангах зорилтын хүрээнд “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөр”-ийн санхүүжилтээр 100 сумын цэцэрлэгт 670,0 сая төгрөгийн өртөг бүхий 200 гэр, тавилга хэрэгсэл, тоглоом наадгай, тоног төхөөрөмж нийлүүллээ.
Монголын багш нарын 44 дэх өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан, суралцагч, хамтран ажилладаг гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, боловсролыг эрхэмлэн дээдлэгч иргэдэд хандсан мэндчилгээ дэвшүүлж, “Боловсролын салбарын онцлох амжилт, 2010 оны тэргүүлэх чиглэл” сонины нүүрийг тус тус бэлтгэж, хэвлэлд шилжүүлэв.
Монголын багш нарын өдрийн 44 дэх жилийн ёслолын ажиллагааг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төсвийн төслийг Сайдын 2010 оны 8 дугаар тушаалаар баталж, багш нарын баярыг шинэ арга хэлбэрээр зохион байгуулан сургууль, багш нарын үйл ажиллагааг нийтэд сурталчлах, тэдний нэр хүндийг өргөх, хүндэтгэл үзүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Уг ёслолын арга хэмжээг зохион байгуулахад 43.7 сая төгрөг зарцууллаа. Монголын багш нарын 44 дэх өдрөөр “Улсын тэргүүний 2 сургууль”, “Улсын тэргүүний 4 цэцэрлэг”, “Оны шилдэг 8 багш”-ийг шалгаруулж өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, хүндэтгэлийн концерт тоглууллаа. Тухайлбал, цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд бүрт сурч, хөгжих, тэгш боломжийг бүрдүүлж, тэдний оролцоог хангах, улмаар хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх замаар боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Улсын тэргүүний ерөнхий боловсролын сургууль”-ийг шалгаруулах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 111 дүгээр тушаалаар баталсан “Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль шалгаруулах журам”, “Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ажлын үр дүнг үнэлэх аргачлал”-ын дагуу 2 үе шаттай зохион байгууллаа. “Улсын тэргүүний сургууль” шалгаруулалтад хот, хөдөөгийн нийт 6 сургууль материал ирүүлснээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль, Өвөрхангай аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль “Улсын тэргүүний сургууль”-аар шалгарч, Улсын тэргүүний сургуулийн батламж, хаяг, 1 сая төгрөгөөр шагнууллаа.
БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 7 дугаар тушаалаар “Улсын тэргүүний цэцэрлэг” шалгаруулах ажлын хэсгийг томилж, цэцэрлэгүүдийн материал, үйл ажиллагаатай танилцан дүгнэлт гаргаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 50 дугаар тушаалаар Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэг, нийслэлийн Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг, Булган аймгийн 4 дүгээр цэцэрлэг, Завхан аймгийн 1 дүгээр цэцэрлэгийг “2009 оны улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгаруулав.
БСШУ-ы сайдын 2007 оны 440 дүгээр тушаалын дагуу “Оны тэргүүний багш” шалгаруулах ажлын хэсгийг томилж, уг шалгаруулалтад аймаг, нийслэлээс ирүүлсэн 15 багшийн материалыг болзолын дагуу үнэлж дүгнэв. БСШУ-ы сайдын 2010 оны 42 дугаар тушаалаар 2009 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 1 дүгээр ахлах сургуулийн хими, биологийн багш Дэмбэрэлийн Үдэлгарав, 2 дугаар ахлах сургуулийн математикийн багш Жууяарын Чогмаа, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Дариймаагийн Энхтуул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн химийн багш Намсрайн Сүхбат, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Олонлог” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд нар “Оны тэргүүний багш”-аар шалгарч тус бүр өргөмжлөл,1 сая төгрөгөөр шагнууллаа.
Монголын багш нарын өдрийг тэмдэглэх 44 дэх жилийн үйл ажиллагааг тохиолдуулан БСШУЯ-аас нийт 725 багшийг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 850 багшийг “Яамны жуух бичиг”-ээр шагнаж, урамшуулав.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд 2010 онд графикийн дагуу хийгдэх үйл ажиллагаа, ажлын санхүүжилт, гарах үр дүнг тооцож, төсвийн эхний хувилбарыг боловсруулж, холбогдох төсөл хөтөлбөрийн газарт танилцууллаа. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3, 7 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны ажлыг хот, дүүргийн сонгон авсан сургуулиуд дээр эхлүүллээ. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд зохиогдох сургалт-семинарыг төсөв болон 12 жилийн сургуулийн 3, 7 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа хийхэд гарах зардлыг БСШУ-ы сайдын 2009 оны 331, 332 дугаар тушаалын дагуу Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгөөс санхүүжүүлэх саналыг уг албанд хүргүүлээд байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1-12 дугаар ангид судлах сурах бичгийн нэр, томьёолол, нэршил, хэвлэлийн хуудасны тоо хэмжээ, нэр төрлийн талаар төсөл боловсруулж, саналыг Боловсролын хүрээлэнд хүргүүлсний дээр экспертиз, редакцийн дүгнэлтэд үндэслэн ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3, 8 дугаар ангийн сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна.
Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан багш, нийгмийн ажилтны сургалтын үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамж, арга зүйн баримт бичигт санал дүгнэлт гаргаж, хөтөлбөрийн албанд хүргүүлэв.
Эрүүл мэндийг боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төслийг эцэслэн боловсруулж дуусган санал авахад бэлтгээд байна.
АХБ-наас ирүүлсэн зөвшөөрлийн дагуу 59 нэрийн 664941 сурах бичгийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар дамжуулан түгээх ажлын гэрээг холбогдох хэвлэлийн газруудтай байгуулан үйл ажиллагааг эхлүүлэв. Одоогоор нийт 25 гэрээ байгуулаад байна.
Сурах бичгийн талаар “Зөвлөлдөх” уулзалтыг 2010 оны 2 дугаар сар 10-ны өдөр хэвлэлийн газрууд, зохиогчид, боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Уг уулзалтад 2010 онд шинээр сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, нийлүүлэх төлөвлөгөө, 2009-2014 оны сурах бичгийн хангамжийн талаарх дунд хугацааны төлөвлөгөөг танилцуулж, БСШУ-ы сайдын тушаалаар батлагдсан сурах бичиг зохиох, хэвлэх, нийлүүлэх шинэ журмын хэрэгжилтийн талаар танилцуулж, холбогдох талуудтай санал солилцох уулзалт зохиолоо.
2010 онд зохиох сурах бичгийн жагсаалтыг Боловсролын хүрээлэнтэй хамтран боловсруулж, батлуулахад бэлэн болгосноос гадна 2010 онд шинээр сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, нийлүүлэх төлөвлөгөө боловсрууллаа.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, үнэлэх арга зүй” гарын авлага /10 х,х/-ыг боловсруулан, АХБ-ны БХХ-ийн санхүүжилтээр 1000 хувь хэвлүүлж ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хүргэлээ. Энэ арга хэмжээнд тус төслөөс 10,4 сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд ердийн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт хүргэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Зарим олон улсын байгууллагад хандан хүсэлт тавьсны дагуу НҮБ-ын Хүүхдийн Сан, Японы Хүүхдийг Ивээх Сан, Дезерет олон улсын энэрэлийн байгууллагаас Завхан, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Орхон зэрэг 9 аймгийн нийт 29 сургууль, цэцэрлэг, дотуур байрны уурын зуух болон сантехникийн яаралтай засварын ажилд зориулж 129,6 мянган америк доллар буюу 188,697,600 төгрөгийн санхүүжилтийн тусламж үзүүллээ. Мөн эдгээр хандивчлагч сургууль, цэцэрлэгүүдэд үзүүлэх тусламжийн хоёр дахь багц болгон нөхцөл байдал нэн хүнд байгаа хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд түлээ, нүүрс нийлүүлэх, дотуур байрны болон нэн хүнд амьдралтай өрхийн хүүхдүүдэд дулаан хувцас, хүнсний зүйлс, ариун цэврийн хэрэгсэл олгоход туслахаа мэдэгдлээ. НҮБ-ын Хүүхдийн Сан, Японы Хүүхдийг Ивээх Сан энэ арга хэмжээнд зориулж 222 мянган америк доллар буюу 322,212,800 төгрөгийн тусламжийг үзүүлэх юм. Цаг агаарын хүндрэлийн улмаас хөдөө, орон нутгийн боловсролын салбарт тулгарч буй бэрхшээлийг даван туулахад дээрх 3 хандивчлагч нийт 510.9 сая төгрөгийн тусламжийг дээр дурдсан аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд олгож байна.
Төрийн албан хаагчдийг 4000 айлын орон сууцны хөтөлбөрт хамруулах зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хуваарилагдсан 1680 хуваариас 1048-ыг ерөнхий боловсролын сургуулийн багш нарт, 367-г цэцэрлэгийн багш нарт  олгох хяналтын тоог сайдын тушаалаар шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн бөгөөд аймаг, дүүргүүд сургалтын байгууллагад хяналтын тоог хуваарилж, улмаар багш нарыг сонгох ажиллагаа сургууль, цэцэрлэг дээр явагдаж эхлээд байна.
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль дээр хоолны хордлогот өвчин гарсантай холбогдуулан “Хичээлийг түр хугацаагаар зогсоох тухай” БСШУ-ны сайдын 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 34, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 43 дугаар тушаал гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллалаа. Үүний зэрэгцээ “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны чанарт хяналт тавих, эцэг эх, нийлүүлэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судлан холбогдох байгууллагад санал тавих чиг үүрэг бүхий орон тооны бус хяналтын зөвлөл” байгуулах тухай 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 45 дугаар тушаал гаргаж орон нутгийн Боловсрол, соёлын газарт хүргүүллээ. Энэ нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоолны чанарт эцэг, эх, мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болно гэж үзэж байна.
Налайх дүүргийн Голомт цогцолбор, Шинэ гэгээ цэцэрлэгийн цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор, 80 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль, 2 дугаар цэцэрлэг дээр Алтангэрэл, Дондог, Бадамсамбуу, З.Алтай, Одбаяр, Ш.Батбаяр зэрэг УИХ-ын гишүүдтэй хамтран 2 дугаар сарын 22, 23, 25-ны өдрүүдэд ажиллав. Энэ үеэр хууль тогтоомжийн болон хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үдийн хоол, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, төсвийн төлөвлөлт, санхүүжилт, тайлагналтад тохиолдож буй бэрхшээлийн талаар Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, орон нутгийн удирдлага, нэгж байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар ярилцав.

Дээд болон мэргэжлийн боловсрол. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгуулагыг өөрчлөн байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн БСШУ-ы сайд 2010 оны 2 дугаар сарын 1-нд 36 дугаар тушаал гаргаж, төрийн өмчийн 8 их, дээд сургууль дээр ажиллах ажлын хэсгүүд байгуулав. Эдгээр ажлын хэсэг нь төрийн өмчийн дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын зарим байгуулагыг өөрчлөн байгуулах ажлыг холбогдох сургууль дээр зохион байгуулах юм. Түүнчлэн дээрх ажлын хүрээнд Батлан хамгаалахын их сургууль, Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийн сургалт эрхэлж буй мэргэжлүүдэд дүн шинжилгээ хийж, энгийн 12 мэргэжээр тус 4 сургуульд болон бусад төрийн, төрийн бус өмчийн сургуулиудын бакалавр, магистр, докторын өдөр, орой, эчнээ хэлбэрийн сургалтын статистикийг гаргав. Энэ судалгаа нь эдгээр сургуульд энгийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг өөр сургуульд шилжүүлэн суралцуулах үндэс болох юм.

“Боловсролын тухай” хуулийн 24.1.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 74 дүгээр тушаалын хэрэгжилтийг дүгнэх 2009 оны 407 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлын  2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, “Барилгын технологийн коллеж”-ийн Удирдах зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сайдын 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тушаалаар “Барилгын технологийн коллеж”-ийн  бакалаврын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгов.

    Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Болгар Улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийг шинэчлэхтэй холбогдуулан БНУУ-д сургах оюутны тоо 4 байгааг 10 болгох, мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын сургалтад Монгол Улсад дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг элсүүлэх талаар нэмэлт оруулах санал бэлтгээд байна. Харин БНБУ-ын хувьд өрийн хэлэлцээр буюу 1 сая ам.долларын гэрээ, хэлэлцээрийн өмнө хүргүүлсэн төслийг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байгаа болно.
   
2010-2011 оны хичээлийн жилээс ОХУ-д сургах оюутны тоо, суралцуулах чиглэлийн талаар БСШУЯ-ны санал боловсруулж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Боловсрол, соёл хариуцсан аттеше О.К. Ракшаевад танилцуулав.

Монгол Улсын Төрийн сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-д оюутан сургах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ба Сангийн яам хоорондын санамж бичгийг боловсруулав. Уг санамж бичгийг байгуулснаар 2 улсын Засгийн газрын хамтарсан сан байгуулагдаж, уг сангийн зээлээр бакалаврын болон магистрын зэрэг горилох сургалтад Монгол Улсын иргэд ХБНГУ-д сурах бөгөөд монголын талын хөрөнгийг Монгол Улсын Сургалтын төрийн сангаас гаргах юм.

БНПУ /20 оюутан/, БНУУ /5 оюутан/, БНКазУ /5 оюутан/, БНСВУ /15 оюутан/-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-нд англи хэл, 2010 оны 2 дугаар сарын 25-нд мэргэжлийн шалгалт авч дуусгав.

2010 оны 2 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн II хуралдаан, семинарыг зохион байгуулав. Энэхүү хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлөөс 2010 хийх ажлын төлөвлөгөө, Үндэсний зөвлөлийн дор ажиллах мэргэжлийн салбарын зөвлөлүүдийн ажиллах журмыг хэлэлцэж баталлаа. Мөн Үндэсний зөвлөлийн бэлэг тэмдэг, логоны уралдааныг дүгнэж, вэб сайтын дизайныг хэлэлцэв. Мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилт, хуульд орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мянганы сорилын сангийн төслийн хүрээнд МСҮТ-д техник, тоног төхөөрөмж нийлүүлэх судалгааны ажлаар Өмнөговь аймгийн МСҮТ-д 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллуулав.

Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2009-2010 оны хичээлийн жилд гадаад орны засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын судалгааг гаргаж хүргүүлсний зэрэгцээ Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу татан буугдсан сургуулиудын талаарх мэдээлэл болон зарим сургуулийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл бэлтгэж хүргүүлэв.

Монос, Билэг, Тэнгэр, Аварга дээд сургууль, МУБоИС, Үндэсний тагнуулын академи, Хүмүүнлэгийн ухааны их сургууль,  Отгонтэнгэр их сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Гурван тамир коллеж, Кино урлагийн дээд сургууль, Дизайн урлагийн коллеж, Оюу коллежийн дипломын дугаарын захиалгыг судлан хянаж олгов.

Их, дээд сургуулийн багш, ажилтан  нарын гэрээний биелэлтийг сайжруулах тухай БСШУ-ы сайдын 2010 оны 46 дугаар тушаал гаргаж, төрийн өмчийн сургуулиуд, хувийн их, дээд сургуулиудын холбоонд хүргүүлэн яамны цахим хуудсанд байршуулав.

Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх үзэл баримтлалын төсөлд ШУА-аас санал авав. Хотхоны үзэл баримтлал боловсруулах АХБ-ны зөвлөхтэй хамтарч ажлын хэсгүүдийн уулзалт, ШУА, их сургуулиудын удирдлага, багш нартай уулзалт зохион байгуулж, санал солилцов. Хотхон байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж энэ асуудлаар Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг байгуулах чиглэлийг Ерөнхий сайдаас аваад байна.

АХБ-нд явуулах нэн тэргүүнд дээд боловсролын шинэчлэлийн ажилд туслалцаа авах санал, тооцоо, танилцуулгыг бэлтгэж сайд болон АХБ-ны төслийн багт танилцуулахаар өгөөд байна. Энэхүү саналд “Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх үзэл баримтлалын төсөл боловсруулах”, “Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлж буй туршлага судлах /БНСУ, БНХАУ-д/”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолын дагуу төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах”, “Дээд боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах”, “Элсэлтийн шалгалт авах туршлага судлах /Япон-д/”, “Дээд боловсролын шинэчлэлийн зураглал боловсруулах туршлага судлах /Сингапур-т/”, “Оюутанд сургалтын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгодог тогтолцоотой танилцах /АНУ, Тайланд/” зэрэг тулгамдсан асуудлуудыг тусгалаа.

Соёл, урлаг. Хөшөө Цайдамын музей байгуулах болон “Эх орончдын өдөр”-ийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дээр Бельги Улсад зохион байгуулагдах “Шашин шүтлэг ба худалдаа” сэдэвт үзэсгэлэнд Монголын талаас оролцуулах үзмэрийн нэрсийн жагсаалтыг гаргаж Зохион байгуулагч талд явууллаа.

Монголын Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч, Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тухай Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 269 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, яамдаас санал авахаар хүргүүлсний зэрэгцээ Монгол Улсын гавъяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чойживын Лувсанжавын мэндэлсний 80 жилийн ойг 2010 онд тэмдэглэх асуудлыг БСШУ-ы сайдын 2010 оны 69 дүгээр тушаалаар шийдвэрлэж, зохион байгуулах комиссыг байгууллаа.

Цагаан сард зориулсан “Энх мэндийн хадаг” телевизийн нэвтрүүлгийн концертыг Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран зохион байгуулж уг арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО, Халимаг, Тува, Буриад улсын уран бүтээлчдийг урьж оролцуулав.

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж, 273 ширхэг зүйлийг хосгүй, 12 ширхэг зүйлийг үнэт,  4 ширхэг зүйлийг ердийн зүйл болохыг тодорхойллоо. Монгол Улсын соёл, урлагийг 2010-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний төсөл, боловсруулах чиглэлийг боловсруулж, мастер төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалтыг зохион байгуулав.

“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ЮНЕСКО-гоос ирүүлсэн Соёлын биет бус өвийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичгийг 2011 онд хүлээн авах цагийн хуваарь, маягтыг үндэслэн ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх Соёлын биет бус өвийн зарим төрөл, зүйлийн жагсаалт гаргах, бэлтгэл ажлыг хариуцан гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг БСШУ-ы сайдын тушаалаар батлахаар бэлтгэлээ. Монголын Үндэсний уламжлалт урлагийг өвлүүлэн хөгжүүлэх талаар авах арга хэмжээний хүрээнд “Өв соёлоо хүндэтгэн дээдэлдэг Монгол түмний  бахархал үндэсний уламжлалт урлагаа өвлүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг бүх нийтийн боловсролд чиглүүлэх” зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл боловсруулж, бэлэн болгов.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой ажмилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”-ын дагуу Оросын Холбооны Улсын Москва хотод зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, мөн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Соёл, урлагийн их сургуулийн оюутан Ч.Энхтайван, Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохиогдсон олон улсын циркчдийн “Premere rampe”  наадмаас “Хүрэл алиалагч” хүртсэн уран нугараач Н.Номинтуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, О.Цэцэглэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Угаантуяа, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Б.Уянга, Н.Төгөлдөрсайхан,  Г.Энхгэрэл, Б.Алтанжин нарт мөнгөн шагнал олгох Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулан яамдаас санал авч байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр харилцан тохиролцсоны дагуу Монгол Улсын соёлын өдрүүдийг Казахстан Улсад 2010 оны 5 дугаар сард зохион байгуулах саналыг бэлтгэн хүргүүллээ. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг сайдын тушаалаар байгуулан ажилд нь оруулаад байна.

    Шинжлэх ухаан, технологи. “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ыг Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулав. Энэхүү журмыг мөрдсөнөөр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг сонгох, шалгаруулах, гүйцэтгэх, санхүүжүүлэхэд тавих шаардлагыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын хэрэгжилтийн явц, үр дүнгийн хяналтыг сайжруулах, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхэд зарцуулж байгаа хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд бодитой ахиц гарна гэж үзэж байна.

Улсын захиалгаар 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийг БСШУ-ы сайдын тушаалаар баталгаажуулж, уг шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. Мөн 2009 онд дууссан төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ажлын явцад хяналт тавин ажиллаж байна.

Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох ажлын хэсгийн дүнг Зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Зөвлөлийн гишүүдийн санал дүгнэлтийг тусгаж, “Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох бусад материалыг бэлтгэж, Засгийн газрын гишүүдээс санал авахаар яамдад хүргүүлэв.

Засгийн газрын 2000 оны 202 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2007 оны 359 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн биелэлтийг нэгтгэн гаргаж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэхээр шилжүүллээ.
“Эрдэм шинжилгээний залуу ажилтан нарт сайдын нэрэмжит судалгааны грант олгох журам”-ын дагуу залуу судлаачдын “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурлаас бүтээлээрээ шалгарч сайдын нэрэмжит грантад нэр нь дэвшсэн судлаачдын материалыг хүлээн  авч дуусгалаа. Докторын дараахь судалгааны грант олгох журмын төсөл, БСШУЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүрмийн төслийг тус тус боловсруулж, нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган эцэслэн боловсруулж байна.

    Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2009 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргаж аудит хийлгэхээр Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Улаанбаатар хотын боловсролын зарим байгууллагад цалингийн сан болон бусад зардал дутагдаж байгаа тул хоёр талын уулзалтыг нийслэлийн ЗДТГ-т зохион байгуулав. Тухайн уулзалтад БСШУЯ-аас төсвийг хэрхэн боловсруулсан талаар тайлбар хийж, төсөв яагаад дутагдаж байгаа талаар харилцан ярилцлаа. Тус уулзалтаас байгууллагын төсвийг орон тоотой нь уялдуулан дахин хянаж боловсруулахаар тогтов.

Монгол Улсын 2010 оны төсөв батлагдсаны дагуу салбарын 2010 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг боловсруулан Сангийн яаманд хүргүүлээд байна. Энэ төлөвлөгөөнд нийт 46,6 тэрбум төгрөгийн 48 барилга угсралтын ажил, 6,1 тэрбум төгрөгийн их засварын ажил, 7,7 тэрбум төгрөгийн 16 багц тоног төхөөрөмжийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны 2010 оны төлөвлөгөөний дагуу боловсролын салбарт 8, соёлын салбарт 3, шинжлэх ухааны салбарт 1 тендерийг зарлаж өдөр тутмын сонинд нийтэллээ. Эдгээрийг дурдвал:

1.    Ерөнхий боловсролын сургуульд компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх;
2.    Боловсролын байгууллагад тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх;
3.    БСШУЯ-д тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх;
4.    Хүүхдийн цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх;
5.    Ерөнхий боловсролын сургуульд хөгжим, биеийн тамирын хэрэгсэл нийлүүлэх;
6.    Дотуур байрны тавилга нийлүүлэх;
7.    Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх;
8.    Багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх;
9.    Соёлын байгууллагад хөгжим нийлүүлэх;
10.    Соёлын байгууллагад тавилга нийлүүлэх;
11.    Соёлын байгууллагад автомашин худалдаж авах;
12.    Шинжлэх ухааны байгууллагад лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх.

Завхан аймгийн Хөгжмийн сургалттай сургуулийн өргөтгөлийн барилга, Дундговь аймгийн Өндөршил сумын сургуулийн барилга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын сургуулийн барилга, Увс аймгийн Тэс сумын сургуулийн 100 ортой дотуур байрны барилга, Өмнөговь аймгийн Баяндалай сумын сургуулийн 120 ортой дотуур байрны барилга, Архангай аймгийн Хотонт сумын сургуулийн дотуур байрны барилга, Булган аймгийн Сайхан сумын 100 ортой цэцэрлэгийн барилга, Сансар судлалын музей, планетарийн барилгын тендерийн ажлыг үнэлж дүгнэлт гаргах 8 үнэлгээний хороог байгуулав. Мөн “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн санхүүжилтээр “ерөнхий боловсролын сургуулиудад гал тогооны  тоног төхөөрөмж худалдан авах”, “багш нарт зөөврийн компьютер худалдан авах” 2 багц тоног төхөөрөмжийн үнэлгээний хороог байгуулж ажилд нь оруулав.
Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар 2009 онд хуваарилсан хөрөнгийн гүйцэтгэлийг гаргаж, гүйцэтгэгч байгууллагатай тооцоо нийлсний дээр санхүүгийн нэгдсэн тайланд тусгав. Мөн худалдан авах ажиллагааны 2009 оны гүйцэтгэл, 2010 оны явцын тайланг гаргаж Сангийн яаманд хүргүүлэв.

Яамны аппаратын ажилд мэдээллийн технологийн ололт нэвтрүүлэх зорилгоор Microsoft Exchange Server болон Microsoft Office Communication Server суулгаж туршилтын журмаар ашиглахад бэлэн болгосны зэрэгцээ яамны мэдээллийн баазад 767 сургуулийн 2009-2010 оны хичээлийн жилийн хүүхдийн тоо болон ажилчдын тоо, дээр дурдсан барилгын 8, тоног төхөөрөмжийн 9 үнэлгээний хороо, тендер, бичиг баримтын бүрдэлтийн мэдээллийг оруулав. Мөн барилгын их засварын мэдээллийг харах хэд хэдэн тайлангийн маягт болон query бичив. Мөн 2008, 2009, 2010 оны хөрөнгө оруулалтын мэдээллийг харах 3-4 тайлангийн маягт, query бичээд байна.

Гадаадын зээл тусламжтай холбоотой мэдээллийн баазын загвар боловсруулж, зарим мэдээллийг оруулж эхэллээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”, “Боловсролын шинэчлэл төсөл”, Дэлхийн банкны “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн мэдээллийг оруулав.

Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2009 оны статистик мэдээллийг нэгтгэн гаргах талаар дараахь ажлыг хийгээд байна.

1. Соёл, урлагийн салбарын 2009 оны статистикийн мэдээллийг батлагдсан албан ёсны мэдээллийн СУ-1, 2, 3, 4, 5, 6, 7, захиргааны мэдээллийн СУ-8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 маягтаар, нийтдээ 482 үзүүлэлтийн дагуу хүлээн авч хянан, нэгтгэн боловсруулж байна. Энэ асуудлын хүрээнд дараахь ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, аймгуудын Боловсрол, соёлын газар болон нийслэлийн Соёл, урлагийн газраас соёл, урлагийн салбарын 2009 оны статистикийн мэдээллийг хүлээн авч хянан нэгтгэлд оруулж байна. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлагийн 14 байгууллагаас соёл, урлагийн салбарын 2009 оны статистикийн мэдээллийг хүлээн авч нягтлан нэгтгэлд оруулаад байна. 2010 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар Улсын хүүхэлдэйн театр, Монголын үндэсний цирк, Уран зургийн галарей, Үндэсний номын сан, “Монгол кино” нэгтгэл зэрэг байгууллага мэдээгээ ирүүлээгүй байна.

2. Шинжлэх ухааны салбарын 2009 оны статистикийн мэдээллийг батлагдсан албан ёсны мэдээллийн ШУТ-1, 2, 3, 4, 5, 6, 7, захиргааны мэдээллийн ШУТ-8 маягтаар, нийтдээ 246 үзүүлэлтийн дагуу хүлээн авч хянан, нэгтгэн боловсруулж байна. Одоогоор төрийн өмчийн 24, хувийн хэвшлийн 2 эрдэм шинжилгээний байгууллага, 2 их сургуулиас ШУТ-ийн салбарын 2009 оны статистикийн мэдээллийг хүлээн аваад байна. 2009 онд шинээр байгуулагдсан ШУА-ийн харьяа Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв, Усны судалгаа, хөгжлийн хүрээлэн /хувийн/-г статистикийн мэдээнд хамруулахаар ШУТ-ийн салбарын статистикийн мэдээний маягтыг файлаар хүргүүлж заавар өгөөд байна.

3. “Боловсролын салбарын 2009-2010 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл (I)” номын файлыг бэлэн болгож, хэвлэлийн эх бэлтгүүлэхээр шилжүүлээд байна. Мөн “Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын 2008 он, 2008-2009 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл (II)” номыг хэвлүүлэн хуваарийн дагуу БСШУЯ-ны аппаратын ажилтнууд болон бусад хэрэглэгчдэд түгээлээ. Мөн сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсролын салбарын 2009-2010 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн статистикийн мэдээллийг вэб сайтад байршуулаад байна.

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлан гаргасан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”, “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”, “Зайны сургалтын үндэсний хөтөлбөр”, “Морин хуур, уртын дуу”, “Түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”, “Монгол хөөмий”, “Монгол бий биелгээ” зэрэг хөтөлбөр болон боловсролын салбарт хэрэгжиж буй зарим төслийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж байна.  

    Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 2009 оны үйл ажиллагааны тайланг хүлээн авч нэгтгэн тоон болон чанарын үзүүлэлтээр үнэлэн санал авахаар холбогдох газруудад хүргүүлээд байна.

Салбарын гадаад харилцаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр 2 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд хуралдсан “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл”-ийн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцлоо. Монгол Улс энэхүү удирдах зөвлөлд гишүүн орнуудын төлөөлөл болж сонгогдсон хоёр орны нэг бөгөөд энэ удаагийн хурлаар гишүүн орнуудад үзүүлэх тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, тусламж үзүүлэх бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн байна. Айлчлалын үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковатай албан ёсны уулзалт хийж, Монголын ард түмний биет бус соёлын өв болох хөөмийг дэлхийн соёлын биет бус өвд бүртгүүлэх асуудлын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр хатагтай Ирина Бокова монгол хөөмийг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудалд анхаарал хандуулж,  Дэлхийн соёлын өвийн төвийн шинжээчдийг  Монгол Улсад илгээхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Энэ нь үндэсний соёлын биет бус өвийг дэлхийн соёлын өвд бүртгүүлж хамгаалахад тус дөхөм болох чухал алхам боллоо.

БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр 2010 оны 2 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айлчлал хийлээ. Герман Улсад хийсэн айлчлалын үеэр БСШУ-ы сайд Германы Эрдмийн солилцооны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга К.Бодетэй уулзалт хийж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Германы Эрдмийн солилцооны алба хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг нааштайгаар үнэлж, цаашид агуулга, арга хэлбэрийг нь баяжуулах эрмэлзлэлтэй байдгаа илэрхийлж, хамтарсан тэтгэлгийн сан байгуулах талаар санал солилцов. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фрайбергийн уул уурхайн академид зочилж, цаашид  Фрайбергийн уул уурхайн академитэй хамтран Монгол Улсын ШУТИС-д уул уурхайн анги нээх, холбогдох хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Үүний үр дүнд Монгол Улсын ШУТИС-ийн уул уурхайн ангийн оюутнууд эхний 2 жилийн хөтөлбөрийг Монголдоо судлан, үлдсэн хугацааны хөтөлбөрийг Фрайбергийн академид суралцан төгсөх боломжийг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Сайд Ё.Отгонбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзан боловсролын салбар дахь Кембриджийн стандартыг Монголд нэвтрүүлэх талаар санал солилцсон байна.

Монгол Улсын Засгийн газар, Испанийн Вант Улсын Засгийн газар хоорондын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай хөтөлбөрийн төслийг боловсруулж, холбогдох газруудаас хөтөлбөрийн төсөлд санал авч, зохих өөрчлөлтийг оруулан ГХЯ-аар дамжуулан Испанийн талд хүргүүлэв.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан яам,  Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Боловсрол, шинжлэх ухаан болон залуучуудын асуудлаар 2010-2014 онд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг харилцагч талтай эцэслэн тохирох зорилгоор уг төслийг харилцагч талд ГХЯ болон Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан дахин хүргүүлэв.

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын ээлжит III хуралдааны протоколын 9 дүгээр зүйлийг үндэслэн “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Унгар Улсын Боловсрол, соёлын яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010-2013 онд хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-ний төсөлд Унгарын талд 2-4 семестрийн хугацаанд Монголын докторант, докторын зэрэгтэй судлаачдыг суралцуулах тухай хүсэлтийг Төлөвлөгөөний төслийн 7 дугаар зүйлд оруулж, Төлөвлөгөөний монголын талын төслийг ГХЯ, Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан дахин хүргүүлэв.

ОХУ-ын "Шинжлэх ухаан, техникийн жижиг үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих сан"-тай хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг боловсруулан уг төсөлд холбогдох газруудаас санал авч, ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Оросын талд хүргүүлэв.

Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн монголын талын хувилбарыг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-нд хүргүүллээ. Энэ хэлэлцээрийг БСШУ-ы сайдын БНХАУ-д хийх ажлын айлчлалын үеэр байгуулах чиглэлээр ажиллаж байна.

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ / шалгалтандаа бэлдээрэй/

2010 оны 11-р сарын 23 Нийтэлсэн П.Одончимэг

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Боловсролын тухай хууль тогтоомж

2.1.Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”бүх нийтийн ерөнхий боловсрол” гэж 11 жилийн сургалтын агуулгын түвшинг;
3.1.2.”суурь боловсрол” гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг;
3.1.3.”боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;
3.1.4.”боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;
3.1.5.”сургалтын байгууллага” гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг;
3.1.6.”албан боловсрол” гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг;
3.1.7.”албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг;
3.1.8.“багц цаг” гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.

4 дүгээр зүйл. Боловсролын зорилго

4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.

5 дугаар зүйл. Боловсролын үндсэн зарчим

5.1.Боловсролын үндсэн зарчим нь:
5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангана;
5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно;
5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.

6 дугаар зүйл. Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг

6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.
6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.

7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо

7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролоос бүрдэнэ.
7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.

8 дугаар зүйл. Боловсрол эзэмших арга, хэлбэр

8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.

9 дүгээр зүйл. Боловсролын баримт бичиг

9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.
9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Боловсролын агуулга, стандарт

10 дугаар зүйл. Боловсролын агуулга

10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

11 дүгээр зүйл. Боловсролын агуулгын түвшин, стандарт

11.1.Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, боловсролын улсын стандартаар нарийвчлан тогтооно.
11.2.Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих түвшин /сургуулийн өмнөх, бага, дунд, дээд/-ий боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын байгууллагад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.
11.З.Боловсролын улсын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай1 хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ. Боловсролын стандартыг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, шинжээч нарыг оролцуулна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр боловсролын улсын стандартыг өөрчлөхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын байгууллага

12 дугаар зүйл. Боловсролын байгууллага

12.1.Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ.
12.2.Боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус байна.

13 дугаар зүйл. Боловсролын байгууллагын тогтолцоо

13.1.Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн болон бусад байгууллагаас бүрдэнэ.

14 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага

14.1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.

15 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага

15.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын, дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний, коллеж нь сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.

16 дугаар зүйл. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага

16.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын хөгжлийн асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, бүх шатны сургууль, цэцэрлэг, иргэдэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх, сургалт-арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлнэ.
16.2.Аймаг, нийслэлийн боловсролын төв нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага мөн.
16.3.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага болон аймаг, нийслэлийн боловсролын төв нь түшиц цэцэрлэг, сургуультай байж болно.
16.4.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын төвийн үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

17 дугаар зүйл. Албан бус боловсролын байгууллага

17.1.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.
17.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.
17.3.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

18 дугаар зүйл. Сургалтын бусад байгууллага

18.1.Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлж болно.
18.2.Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлж болно.
18.3.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын үйл ажиллагаа тогтвортой эрхлэх бие даасан нэгжийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулан ажиллуулж болно.
18.4.Шашны сургуульд суралцагчид суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай2 хуулиар зохицуулна.

19 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллага байгуулах

19.1.Боловсролын сургалтын байгууллагыг зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан нөхцөлд өмчийн аль ч хэлбэрт үндэслэн байгуулж болно.
19.2.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.
20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох байгууллага
20.1.Боловсролын сургалтын байгууллагыг байгуулах тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай3 хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ерөнхий боловсролын сургуульд аймаг, нийслэлийн Засаг дарга, цэцэрлэгт сум, дүүргийн Засаг дарга тус тус олгоно.

21 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

21.1.Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ:
21.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;
21.1.2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;
21.1.З.сургалтын төлөвлөгөө;
21.1.4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;
21.1.5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;
21.1.6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;
21.1.7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
21.1.8. байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.
21.2.Боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 21.1.3 - 21.1.7-д дурдсан баримт бичиг, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, сургалт явуулах үндэслэл, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ.
21.3.Шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногт багтаан тухайн сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийн баримт бичигт нэмэлт тэмдэглэл хийнэ.

22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх

22.1.Боловсролын сургалтын байгууллага байгуулахад тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх асуудлыг дараахь журмаар шийдвэрлэнэ:
22.1.1.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх;
22.1.2.урьдчилсан зөвшөөрөл олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцөлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
22.1.3.үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт эрх бүхий байгууллагад ирүүлэх;
22.1.4.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрх бүхий байгууллага төрийн захиргааны болон боловсролын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэнэ. Магадлан шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үүсгэн байгуулагч хариуцах
22.1.5.шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргах;
22.1.6.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллага шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох, эсэх тухай шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэх;
22.1.7.тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэл өгснөөс хойш 15 хоногийн дотор боловсролын сургалтын байгууллагыг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагчид олгох.
22.2.Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хамтарсан буюу дагнасан хэлбэрээр байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
22.3.Боловсролын сургалтын байгууллага нь үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан, дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

23 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

23.1.Тусгай зөвшөөрлийн хугацааг сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын хугацаатай уялдуулан тогтооно.
23.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд тухайн сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн тоолно.
23.З.Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана.
23.4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

24.1.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно:
24.1.1.боловсролын стандарт зөрчсөн;
24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;
24.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

25 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах

25.1.Боловсролын сургалтын байгууллагыг дараахь тохиолдолд татан буулгана:
25.1.1.үүсгэн байгуулагчийн буюу үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр;
25.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
25.1.З.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
25.1.4.хуульд заасан бусад үндэслэл.
25.2.Боловсролын сургалтын байгууллагыг энэ хуулийн 25.1.1, 25.1.3-т заасны дагуу татан буулгасан бол энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн сургалтын байгууллагын удирдлага бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
25.З.Тухайн боловсролын сургалтын байгууллагыг бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно.
25.4.Боловсролын сургалтын байгууллага татан буугдсан болон суралцагчид учирсан хохирлыг арилгуулахтай холбоотойгоор үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

26 дугаар зүйл. Боловсролын магадлан итгэмжлэл

26.1.Боловсролын магадлан итгэмжлэл нь дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны түвшин, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажиллагаа мөн.
26.2.Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ.
26.3.Магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
26.4.Магадлан итгэмжлэх байгууллага магадлан шинжилгээ хийх ажлыг гэрээний үндсэн дээр явуулах бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол буруу дүгнэлт гаргаснаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Боловсролын удирдлага

27 дугаар зүйл. Боловсролын удирдлагын тогтолцоо

27.1.Боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ.
27.2.Боловсролын арга зүйн удирдлагыг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын төв хэрэгжүүлнэ.

28 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

28.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
28.1.2.боловсролыг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;
28.1.3.мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох;
28.1.4.бүх шатны боловсролын стандарт, норм, норматив боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
28.1.5.иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;
28.1.6.удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
28.1.7.цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
28.1.8.цэцэрлэг, бүх шатны сургуулийг аттестатчилах;
28.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
28.1.10.боловсролын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, үр өгөөжийг дээшлүүлэх;
28.1.11.гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах;
28.1.12.төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирлыг томилох, чөлөөлөх;
28.1.13.аймаг, нийслэлийн боловсролын төвийг мэргэжлийн удирдлагаар хангах;
28.1.14. энэ хууль болон бусад хуульд заасан бүрэн эрх.

29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1.боловсролын асуудлаар тухайн шатны ба доод шатны Засаг даргын тайлан хэлэлцэж, чиглэл өгөх;
29.1.2.орон нутгийн харьяаллын боловсролын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, биелэлтэд хяналт тавих;
29.1.3.зохих нормативыг үндэслэн боловсролын байгууллагын төсвийг баталж, түүний гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих;
29.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

30 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
30.1.2.иргэнд суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил эзэмшүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;
30.1.З.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэх,
30.1.4.батлагдсан төсвийг хуваарилан олгох, өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах;
30.1.5.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
30.1.6.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу ерөнхий боловсролын сургууль байгуулахад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;
30.1.7.багш, суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;
30.1.8.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих;
30.1.9.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
30.1.10.орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх;
30.1.11.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн болон боловсролын төвийн даргыг томилох, чөлөөлөх;
30.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

31 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

31.1.Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
31.1.2.хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, иргэнд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах;
31.1.З.орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
31.1.4.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;
31.1.5.цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх;
31.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;
31.1.7.батлагдсан төсвийг боловсролын байгууллагад хуваарилан хуульд заасан хугацаанд нь олгох, өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх;
31.1.8.цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх;
31.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
31.1.10.багш, суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийн үр дүнг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;
31.1.11. боловсролын мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж байх;
31.1.12. хуульд заасан бусад бүрэн эрх.

32 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

32.1.Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.1.1.сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад харьяа айл өрхийн хүүхдийг хамруулах;
32.1.2.иргэдийн боловсрол эзэмшсэн байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
32.1.3.суурь боловсрол эзэмшээгүй иргэнд нөхөн эзэмшүүлэх ажил зохион байгуулах.

33 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын удирдлага

33.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн болон удирдах зөвлөлийн саналыг харгалзан түүний үүсгэн байгуулагчийн томилсон захирал, эрхлэгч удирдана.
33.2.Захирал, эрхлэгч нь Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
33.З.Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь орон тооны байна.

З4 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага

34.1.Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургуулийн болон цэцэрлэгийн зөвлөл, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлнэ.
34.2.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэ хуулийн 34.1-д заасан заалт хамаарахгүй.

35 дугаар зүйл. Сургууль, цэцэрлэгийн зөвлөл

35.1.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг, эх, бусад байгууллагын төлөөлөлтэй байна. 9-11 гишүүнтэй сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг 3 жилийн хугацаагаар сонгоно.
35.2.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох багш, ажилтан, сурагч, эцэг, эхийн төлөөллийг тэдгээрийн хамт олны хурлаас тус тус сонгоно.
35.3.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох бусад байгууллагын төлөөл­лийг үүсгэн байгуулагчийн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн нийт ажилтны хурлаас сонгоно.
35.4.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
35.4.1.сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүү­лэхэд санал өгөх;
35.4.2.сургууль, цэцэрлэгийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох;
35.4.3.сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
35.4.4.сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих;
35.4.5.захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
35.4.6.багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах;
35.4.7.сурагчийн дүрэмт хувцасны загварыг тогтоох.
35.5.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх асуудлаар үүсгэн байгуулагчид санал тавьж болно.
35.6.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь гишүүний бүрэн эрхийг зөвшөөрөх, зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, үйл ажиллагаа явуулах журмыг хурлаараа баталж мөрдөнө.

36 дугаар зүйл. Удирдах зөвлөл

36.1.Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөлөлтэй байна. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
36.2.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-6О хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна. Удирдах зөвлөлд орох үүсгэн байгуулагчийн төлөөллийг түүний шийдвэрээр томилно.
36.З.Удирдах зөвлөлд орох багш, суралцагчийн төлөөллийг хамт олны хурлаас сонгоно.
36.4.Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгоно. Жил бүр удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг өөрчилж болно.
36.5.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Удирдах зөвлөл бүрэн эрхийн хугацаанд жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу гишүүдийн 1/З-ээс доошгүйн саналаар хуралдуулна. Захирал тодорхой асуудлаар удирдах зөвлөлийг хуралдуулах саналаа зөвлөлийн даргад тавьж болно.
36.6.Удирдах зөвлөл олонхийн саналаар шийдвэр гаргана. Зөвлөлийн даргыг удирдах зөвлөлөөс сонгоно.
36.7.Удирдах зөвлөл үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий комисс, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
36.8.Удирдах зөвлөлд орсон үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь түүний бодлого, чиг үүргийг хэрэгжүүлнэ.
36.9.Удирдах зөвлөлийн даргыг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн үндэслэлээр хугацаанаас өмнө өөрчилж болно.
36.10.Үүсгэн байгуулагч удирдах зөвлөл, түүний гишүүнийг хангалтгүй ажилласан гэж үзвэл өөрийн төлөөллөө эгүүлэн татах, бусад гишүүний талаар сонгосон хамт олонд нь мэдэгдэх эрхтэй.
36.11.Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
36.11.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх;
36.11.2.сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох;
36.11.З.хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих;
36.11.4.сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;
36.11.5.сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
36.11.6.удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж үүсгэн байгуулагчид өгөх.
36.12.Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.

37 дугаар зүйл. Боловсролын мэргэжлийн хяналт

37.1.Боловсролын мэргэжлийн хяналтыг боловсролын улсын хяналтын байгууллага, улсын байцаагч хэрэгжүүлнэ.
37.2.Боловсролын улсын хяналтын байгууллага нь боловсролын тухай хууль тогтоомж, бага, дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын байгууллагын ажлын түвшин, түүнтэй холбогдсон норм, норматив, дүрэм, журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавина.
37.3.Боловсролын улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална.

ТАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын эдийн засаг

З8 дугаар зүйл. Боловсролын төлөвлөлт, мэдээлэл

38.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагын оролцоотойгоор боловсролын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.
38.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан төлөвлөгөө, арга зүйг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг боловсролын ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй байна.
38.З.Цэцэрлэг, сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага тогтоосон норм, нормативыг үндэслэн зорилтот төлөвлөгөөтэй ажиллана.
38.4.Өмчийн аль ч хэлбэрийн боловсролын байгууллага хууль тогтоомжид заасан мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж боловсролын дээд шатны байгууллагад тайлагнана.

З9 дүгээр зүйл. Боловсролын санхүүжилт

39.1.Боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 2О-иос доошгүй хувийг зарцуулна.
39.2.Боловсролын байгууллага нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна.
39.3.Боловсролын сургалтын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч эдэлнэ.
39.4.Боловсролын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.
39.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын төв нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, судалгааны ажлын төслийн зардлаар санхүүжнэ.
39.6.Орой, эчнээ, түр, албан бус арга, хэлбэрээр сургалт явуулах зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргана.
39.7.Суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх зорилгоор сургалтын төрийн сан байгуулж ажиллуулна. Сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.
39.8.Олон нийтийн үүсгэл санаачилгаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт боловсрол хөгжүүлэх сан байгуулж болно.
39.9.Боловсролд зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
39.10.Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн болон тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.

40 дүгээр зүйл. Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт

40.1.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ.
40.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн тогтмол зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, ерөнхий боловсролын сургуулийн тогтмол болон дотуур байрны нийт зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
40.3.Бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын норматив, дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох зардлын жишгийг сургуулийн байршил, хэв шинж болон мэргэжлийн төрлөөр Засгийн газар жил бүр тогтооно.
40.4.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
40.4.1.цэцэрлэгт орон нутгийн төсөв, эцэг, эх, асран хамгаалагчаас өгөх төлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.2.ерөнхий боловсролын сургуульд орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.З.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.4.их сургууль, дээд сургууль, коллежид улсын төвлөрсөн төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.5.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төр хариуцна.
40.5.Энэ хуулийн 40.4-т заасан төрийн өмчийн боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрт улсын төвлөрсөн буюу орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад орлогын зохистой харьцааг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.

Mergejliin zereg avah shalguur uzuulelt

2010 оны 11-р сарын 17 Нийтэлсэн П.Одончимэг

 МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДj

 

Овог нэр:                                                         

Сургууль:                                                        

Боловсролд ажилласан жил:                           

Тухайн байгууллагад ажилласан жил:            

Зэргийн санал:                                                

А. Нийтлэг шалгуур үзүүлэлтүүд:

д/д

Шалгуур үзүүлэлтүүд

Гүйцэтгэл

1

Багшлах эрхтэй эсэх

Багшлах эрхийн үнэмлэх

2

Багшийн “Ёс зүйн дүрэм”-ийг чанд сахидаг байх

 

 

 

 

3

 

 

Боловсролын стандартын шаардлага хангасан сургалтын хөтөлбөр (киррикюлим) боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах арга зүйг бүрэн эзэмшиж, багш нарт зөвлөх чадвартай байх

 

 

 

 

4.

 

 

Сургалтын хэрэглэгдэхүүний үнэ цэнэтэй, баялаг сан хөмрөг бүрдүүлж, түүнийгээ сургалтдаа үр өгөөжтэй хэрэглэдэг  байх

 

 

 

 

5

 

Гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах, мэргэжлийн болон дидактикийн онол, практикийн судалгаа хийх арга  хэрэгсэлийг эзэмшин өөрийгөө байнга хөгжүүлдэг байх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь багш нартаа тусалж зөвлөх, тэднийг дэмжих, хамтран ажиллах бүтээлч арга барил эзэмшсэн байх

 

 

 

 

 

 

 

 

7

Багш, сургуулийн удирдлага, эцэг эх, иргэд, төр, олон нийтийн байгууллагуудтай бүтээлчээр хамтран ажиллах ур чадвар эзэмшиж, тодорхой үр дүнд хүрсэн байх

 

 

 

 

 

8

Шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил, дэвшилтэт үзэл санааг судлан эзэмшиж, сургалтад шинийг санаачлан бүтээлч үйл хэрэг болгосон байх

 

 

 

Б. Тусгай шалгуур үзүүлэлтүүд:

д/д

Шалгуур үзүүлэлтүүд

 

 

1

Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар заадаг хичээлээр нь үзүүлсэн суралцагчдын сурлагын дундаж амжилт нь тухайн зэрэг хүчинтэй байх хугацаанд улсын дунджаас доошгүй буюу тодорхой хувиар тогтмол дээгүүр байж, сурагчдаа хөгжүүлэх, тэдний сурлага, хүмүүжлийг сайжруулахад онцгойлон тэмдэглэх амжилт гаргасан байх

 

 

 

 

 

 

 

2

Хариуцсан ажлынхаа хүрээнд сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний баримт бичгүүдийг цогцоор нь боловсруулах, багш нараа хөгжүүлэх талаар бүтээлч туршлага хуримтлуулж, сургалтын байгууллагуудтай туршлагаа хуваалцах сургалт, сурталчилгааг  аймаг, улсад 2-оос доошгүй удаа явуулсан байх

 

3

Сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжлийн чиглэлээр сургалтад хамрагдаж, 8 багц цаг цуглуулсан байх

 

4

Онол, практикийн хурал, зөвлөгөөнд сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжлийн асуудлаар судалгаа явуулан туршиж, үр дүнгээр нь 2-оос доошгүй удаа илтгэл хэлэлцүүлж, тухайн хурлын материалд хэвлүүлсэн байх

 

 

 

ТОДОРХОЙЛСОН: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ                      Г. ГҮНЧИНСҮРЭН

 

Mergejliin zereg avah shalguur uzuulelt

2010 оны 11-р сарын 17 Нийтэлсэн П.Одончимэг

 МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДj

 

Овог нэр:                                                         

Сургууль:                                                        

Боловсролд ажилласан жил:                           

Тухайн байгууллагад ажилласан жил:            

Зэргийн санал:                                                

А. Нийтлэг шалгуур үзүүлэлтүүд:

д/д

Шалгуур үзүүлэлтүүд

Гүйцэтгэл

1

Багшлах эрхтэй эсэх

Багшлах эрхийн үнэмлэх

2

Багшийн “Ёс зүйн дүрэм”-ийг чанд сахидаг байх

 

 

 

 

3

 

 

Боловсролын стандартын шаардлага хангасан сургалтын хөтөлбөр (киррикюлим) боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах арга зүйг бүрэн эзэмшиж, багш нарт зөвлөх чадвартай байх

 

 

 

 

4.

 

 

Сургалтын хэрэглэгдэхүүний үнэ цэнэтэй, баялаг сан хөмрөг бүрдүүлж, түүнийгээ сургалтдаа үр өгөөжтэй хэрэглэдэг  байх

 

 

 

 

5

 

Гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах, мэргэжлийн болон дидактикийн онол, практикийн судалгаа хийх арга  хэрэгсэлийг эзэмшин өөрийгөө байнга хөгжүүлдэг байх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь багш нартаа тусалж зөвлөх, тэднийг дэмжих, хамтран ажиллах бүтээлч арга барил эзэмшсэн байх

 

 

 

 

 

 

 

 

7

Багш, сургуулийн удирдлага, эцэг эх, иргэд, төр, олон нийтийн байгууллагуудтай бүтээлчээр хамтран ажиллах ур чадвар эзэмшиж, тодорхой үр дүнд хүрсэн байх

 

 

 

 

 

8

Шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил, дэвшилтэт үзэл санааг судлан эзэмшиж, сургалтад шинийг санаачлан бүтээлч үйл хэрэг болгосон байх

 

 

 

Б. Тусгай шалгуур үзүүлэлтүүд:

д/д

Шалгуур үзүүлэлтүүд

 

 

1

Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар заадаг хичээлээр нь үзүүлсэн суралцагчдын сурлагын дундаж амжилт нь тухайн зэрэг хүчинтэй байх хугацаанд улсын дунджаас доошгүй буюу тодорхой хувиар тогтмол дээгүүр байж, сурагчдаа хөгжүүлэх, тэдний сурлага, хүмүүжлийг сайжруулахад онцгойлон тэмдэглэх амжилт гаргасан байх

 

 

 

 

 

 

 

2

Хариуцсан ажлынхаа хүрээнд сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний баримт бичгүүдийг цогцоор нь боловсруулах, багш нараа хөгжүүлэх талаар бүтээлч туршлага хуримтлуулж, сургалтын байгууллагуудтай туршлагаа хуваалцах сургалт, сурталчилгааг  аймаг, улсад 2-оос доошгүй удаа явуулсан байх

 

3

Сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжлийн чиглэлээр сургалтад хамрагдаж, 8 багц цаг цуглуулсан байх

 

4

Онол, практикийн хурал, зөвлөгөөнд сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжлийн асуудлаар судалгаа явуулан туршиж, үр дүнгээр нь 2-оос доошгүй удаа илтгэл хэлэлцүүлж, тухайн хурлын материалд хэвлүүлсэн байх

 

 

 

ТОДОРХОЙЛСОН: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ                      Г. ГҮНЧИНСҮРЭН

 

Mergejliin zereg avah shalguur uzuulelt

2010 оны 11-р сарын 17 Нийтэлсэн П.Одончимэг

 МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДj

 

Овог нэр:                                                         

Сургууль:                                                        

Боловсролд ажилласан жил:                           

Тухайн байгууллагад ажилласан жил:            

Зэргийн санал:                                                

А. Нийтлэг шалгуур үзүүлэлтүүд:

д/д

Шалгуур үзүүлэлтүүд

Гүйцэтгэл

1

Багшлах эрхтэй эсэх

Багшлах эрхийн үнэмлэх

2

Багшийн “Ёс зүйн дүрэм”-ийг чанд сахидаг байх

 

 

 

 

3

 

 

Боловсролын стандартын шаардлага хангасан сургалтын хөтөлбөр (киррикюлим) боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах арга зүйг бүрэн эзэмшиж, багш нарт зөвлөх чадвартай байх

 

 

 

 

4.

 

 

Сургалтын хэрэглэгдэхүүний үнэ цэнэтэй, баялаг сан хөмрөг бүрдүүлж, түүнийгээ сургалтдаа үр өгөөжтэй хэрэглэдэг  байх

 

 

 

 

5

 

Гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах, мэргэжлийн болон дидактикийн онол, практикийн судалгаа хийх арга  хэрэгсэлийг эзэмшин өөрийгөө байнга хөгжүүлдэг байх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь багш нартаа тусалж зөвлөх, тэднийг дэмжих, хамтран ажиллах бүтээлч арга барил эзэмшсэн байх

 

 

 

 

 

 

 

 

7

Багш, сургуулийн удирдлага, эцэг эх, иргэд, төр, олон нийтийн байгууллагуудтай бүтээлчээр хамтран ажиллах ур чадвар эзэмшиж, тодорхой үр дүнд хүрсэн байх

 

 

 

 

 

8

Шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил, дэвшилтэт үзэл санааг судлан эзэмшиж, сургалтад шинийг санаачлан бүтээлч үйл хэрэг болгосон байх

 

 

 

Б. Тусгай шалгуур үзүүлэлтүүд:

д/д

Шалгуур үзүүлэлтүүд

 

 

1

Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар заадаг хичээлээр нь үзүүлсэн суралцагчдын сурлагын дундаж амжилт нь тухайн зэрэг хүчинтэй байх хугацаанд улсын дунджаас доошгүй буюу тодорхой хувиар тогтмол дээгүүр байж, сурагчдаа хөгжүүлэх, тэдний сурлага, хүмүүжлийг сайжруулахад онцгойлон тэмдэглэх амжилт гаргасан байх

 

 

 

 

 

 

 

2

Хариуцсан ажлынхаа хүрээнд сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний баримт бичгүүдийг цогцоор нь боловсруулах, багш нараа хөгжүүлэх талаар бүтээлч туршлага хуримтлуулж, сургалтын байгууллагуудтай туршлагаа хуваалцах сургалт, сурталчилгааг  аймаг, улсад 2-оос доошгүй удаа явуулсан байх

 

3

Сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжлийн чиглэлээр сургалтад хамрагдаж, 8 багц цаг цуглуулсан байх

 

4

Онол, практикийн хурал, зөвлөгөөнд сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжлийн асуудлаар судалгаа явуулан туршиж, үр дүнгээр нь 2-оос доошгүй удаа илтгэл хэлэлцүүлж, тухайн хурлын материалд хэвлүүлсэн байх

 

 

 

ТОДОРХОЙЛСОН: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ                      Г. ГҮНЧИНСҮРЭН

 

Мэргэжлийн зэргийн нийтлэг шалгуур

2010 оны 11-р сарын 17 Нийтэлсэн П.Одончимэг

 

 Дэлгэрэнгүй»

Bagshiin zereg

2010 оны 11-р сарын 17 Нийтэлсэн П.Одончимэг

Сургууль, цэцэрлэгийн багш

Сургалтын менежер,

арга зүйч

Албан бус боловсролын багш

Заах аргач багш

Сургалтын байгууллагын түвшин (сум , бүс, дүүрэг)

Тэргүүлэх багш

Орон нутгийн түвшин (аймаг, нийслэл)

Зөвлөх багш

Үндэсний түвшин

 Дэлгэрэнгүй»

2010-2011 оны хичээлийн жилийн зорилт

2010 оны 11-р сарын 09 Нийтэлсэн П.Одончимэг

Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө боловсролын салбарт хэргэжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг үндэслэн 2010-2011 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог хангах хүрээнд Нэгж хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийг үргэлжлүүлэн баримтлана.

 

       Эрх зүйн зохицуулалтын шинэ механизмуудыг ашиглан албан тушаалтан бүрийн үүрэг хариуцлага, ур чадварыг нь дэмжиж, сургууль бүрд хичээлийн судалгаа хийх арга зүйг нэвтрүүлэх замаар дээрхи стратегийг хэрэгжүүлнэ.

 

сорил

2010 оны 11-р сарын 05 Нийтэлсэн П.Одончимэг

А вариант

Зааварчлага: Та дараах даалгавруудын хариултуудаас хамгийн оновчтойг нь сонгон түүнийхээ өмнөх үсгийг дугуйлна уу.

1. Бие хүн гэдэг бол .........
Нийгмийн харилцааны субьект
Нийгмийн хуульд захирагдан тодорхой байр суурь эзэлсэн хүн
Бодьгальд бүрэлдэн төлөвшиж буй тодорхой шинж чанаруудын цогц
Нийгмийн шаардлагыг даган мөрдөж буй хүн

2. Багш хүнд хамгийн үл тохирох шинж юу вэ?
Бага мэдлэг
Уур уцаар
Биеэ тоох
Ёс суртахууны доголдол

3. Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадварын гол үзүүлэлт юу вэ?
Өргөн мэдлэг, орчин үеийн технологи
Харилцааны ур чадвар
Асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвар
Сурган хүмүүжүүлэх бүтээлч сэтгэлгээ

4. Багшийн ярианд хамгийн чухал нь юу вэ?
Гол зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх
Үндсэн ухагдахууныг товч, тодорхой тайлбарлах
Жишээ баримттай ярьж тайлбарлах
Тухайн насны хүүхдэд ойлгомжтой энгийн үгээр ярих

5. Анги удирдсан багш сурагчдыг тодорхойлохдоо ........... юун түрүү харгалзах нь чухал.
Сурлагын байдлыг
Өөрийнх нь зан үйлийн байдлыг
Ангидаа эзэлж буй байр суурийг нь
Суралцах хөдөлмөртөө хандаж буй байдлыг нь

6. Сургууль, багш нарын ажлын үр дүнгийн эцсийн шалгуур нь ...............
Сурагчдын сурлагын амжилт
Боловсролын стандарт хангалт
Төгсөгчдийн их, дээд сургуульд элссэн байдал
Суралцагчдын ажил амьдралд бэлтгэгдсэн байдал

7. Багш ээлжит хичээлдээ бэлтгэхдээ юуг эрхэмлэх нь чухал вэ?
Сурагчдад эзэмшүүлэх мэдлэг, чадварыг зөв сонгох
Цаг хугацааг оновчтой хуваарилах
Хүүхдүүдийн гүйцэтгэх үйл ажиллагааг нарийн төлөвлөх
Яаж заахаа сайн төлөвлөх

8. Сурагчдын бие дааж ажиллах чадвар нь тэдний ................ харагдана
Асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж байгаа байдлаас
Бусдаас зөвлөлгөө, туслалцаа авч буй байдлаас
Сургалтын хэрэглэгдэхүүнтэй ажиллаж буй байдлаас
Өөрийн үйл ажиллагаандаа хяналт тавьж буй байдлаас

9. Боловсролын шинэчлэлд ...... гол үүрэгтэй.
Боловсролын яам
Улсын эдийн засгийн боломж
Багш
Олон нийтийн дэмжлэг

10. Сургууль, цэцэрлэгийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг хэн тодорхойлох вэ?
Сургууль, цэцэрлэгийн багш нарын зөвлөл
Сургууль цэцэрлэгийн захиргаа
Сургууль, цэцэрлэгийн зөвлөл
Боловсролын яам

11. Сургуулийн бага насны хүүхдийн голлох үйл ажиллагаа нь ................
Сурах үйл ажиллагаа
Тоглох үйл ажиллагаа
Харилцах үйл ажиллагаа
Хөдөлмөрлөх үйл ажиллагаа

12. Багш сурган хүмүүжүүлэх харилцаандаа юуг илүү эрхэмлэх вэ?
Хүүхэдтэй уян хатан харилцах арга, ухаан
Хүүхэдтэй тэдний байр сууринаас хандах арга барил
Зөрчил гарахаас сэргийлэх
Зөрчлийг олж харж зөв шийдвэр гаргах

13. Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь ...................... чиглэгдэнэ.
Сэдэл тэмүүлэл, хүсэл сонирхол буй болгож өдөөж хөгжүүлэхэд
Сургах үйлийн зорилго, зорилтоо ухамсарлан ойлгож, үр дүнд хүрэх арга замаа сонгоход нь туслахад
Бие даан суралцах арга барил эзэмшихэд нь чиглүүлэхэд
Хянах, үнэлэх, засаж сайжруулахад

14. Сурагчдыг сургах арга барилд сургахын тулд ........................хэрэгтэй.
Номтой сайн ажиллуулах
Аргыг сайн тайлбарлах
Мэдээллийг боловсруулах аргад сургах
Бие даалган ажиллуулах

15. Өнөөдрийн багш нар .......... дээр л гол төлөв алдаж байна.
Ажлын арга барилаа цаг үедээ зохицуулан шинэчлэх
Сурган хүмүүжүүлэх хүмүүнлэг харилцаа
Өөрийгөө хөгжүүлэх
Цаг үеэ мэдрэх

16. Сургуулийн удирдлагыг ардчилах гэдэг нь ....... явдал юм.
Олон нийтийн санал, бодлыг сонсох
Удирдах ажилтнаа өөрсдөө сонгох
Хүн бүр өөрийнхөө ажилд эзэн байх боломжийг олгох
Аливаа асуудлыг хамт олноороо зөвлөлдөж шийддэг байх

17. Хичээлд дүн шинжилгээ хийхэд юуг илүү чухалчлах вэ?
Сурагчдыг хичээлд оролцуулсан байдал
Хичээлийн технологи хэр бүтээлч болсон
Багш сурагчдын харилцаа хандлага ямар байсан
Багшийн хичээлээ заасан байдал

18. Хүүхэд яагаад хүмүүжлээр доголддог вэ?
Хууль эрх зүйн мэдлэг боловсролгүйгээс
Эцэг эх, багш нар хүүхдэд багаас нь ёс ёуртахуун харьцааны зөв төсөөлөл, ухамсар төлөвшүүлээгүйгээс
Орчны, мэдээллийн хэрэгслийн буруу нөлөөллөөс болж
Бусад хүүхдийн буруу хөлөөнөөс болж

19. Хичээлийн эхлэх, дуусах хугацааг хэн өөрчлөж болох вэ?
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
Аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төв
Сургуулийн зөвлөл
Сургуулийн захиргаа

20. ............. иргэдийн боловсрол эзэмшсэн байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
Сум, дүүргийн засаг дарга
Аймаг, нийслэлийн засаг дарга
Баг, хорооны засаг дарга
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

Хичээл заахдаа хэрхэн бэлдэх вэ?

2010 оны 11-р сарын 05 Нийтэлсэн П.Одончимэг
Багшийн хөгжил веб сайтыг хэрэглэн цахим сургалт явуулахын тулд та юуны өмнө суралцагчдад бие дааж судлуулах хичээл, хичээлийн туршид өгөх гэрийн даалгаврууд, чаатын үед үзүүлэх үзүүлэн материалуудаа бэлдэх учиртай. Ийнхүү хувийн бэлтгэлээ хангасан бол тэдгээр материалуудаа вебдээ оруулж өгөөрэй.

Бие дааж судлуулах хичээлүүд, суралцагчдад өгөх гэрийн даалгавруудаа тухайн цахим сургалт эхлээд явагдаж дуусах хүртэл хуваарийнхаа дагуу нэг нэгээр нь оруулж өгөх нь тохиромжтой. Харин цахим сургалтын шууд харилцах чаатын үед үзүүлэх материалуудаа сургалт эхлэхээс өмнө урьдчилан бэлдэж вебдээ оруулж өгөөрэй.

1. Бие дааж судлуулах хичээл
Таны заах хичээлийн агуулгын дагуу суралцагчдад бие даан уншуулж судлуулах мэдээллүүд.
[ Цахим сургалт ]   -->   [ Зааж буй хичээлүүд ]   -->   [ Хичээл оруулах, засах ]   -->   [ Хичээл нэмэх ]
холбоос дээр дарж Richtext editor хэрэгсэлийг ашиглан энэ мэдээллийг оруулна. Веб сайтууд болон Microsoft Word мэтийн бүх л текст засварлагч програмуудаас Richtext editor хэрэгсэлрүү COPY PASTE хийх боломжтой. Мөн Richtext editor нь өөрөө зураг оруулах, холбоос оруулах, текстийг өнгө хэлбэрийг өөрчлөх мэтийн олон чадваруудтай.

( Зураг №1. Richtext editor )

2. Суралцагчдад өгөх гэрийн даалгавар
Цахим сургалтын гол зүйлийн нэг. Өөрийн хичээлд сууж буй суралцагчдад нийтэд нь болон тус тусад нь даалгавар өгөх боломжтой. Суралцагч даалгаврыг хүлээн авч гүйцэтгээд хариу файл илгээдэг. Багш үүнийг нь судлан үзээд үнэлгээ өгч болох юм.
[ Цахим сургалт ]   -->   [ Зааж буй хичээлүүд ]   -->   [ Гэрийн даалгавар өгөх, шалгах ]   -->   [ Даалгавар оруулах ]
холбоос дээр дарж даалгавар өгөх суралцагчидаа сонгон даалгаварын нэр, шалгах өдөрийг оруулна. Даалгаврын агуулгыг шууд бичээд явуулж болохоос гадна файл хавсаргах боломжтой. Зөвхөн файл илгээж ч болох юм.

( Зураг №2. Даалгавар оруулах хэсэг )

3. Чаатын үед үзүүлэх үзүүлэн материал
Хичээл чаатаар явагдаж байх үед багш
өөрийн файлуудаас сонгон чаатад оролцож буй суралцагчдад үзүүлэх боломжтой.
А. Хэрвээ багш зургын төрлийн файл үзүүлбэл суралцагчдад зураг шууд харагдана.
Б. Текстэн мэдээлэл Word, Excel, PowerPoint, PDF, ZIP төрлийн файл үзүүлбэл суралцагчдад татаж авах холбоос харагдана.
В. Видео болон дууны файл үзүүлбэл багш болон суралцагчдын дэлгэц дээр
flash player програмыг ашиглан шууд тоглоно.

( Зураг №3. Үзүүлэн үзүүлэх хэсэг )
А.Зургын файл
Үзүүлэн үзүүлэх хэсэг нь зургийн (JPG, JPEG, GIF, PNG, BMP) өргөтгөлийг дэмжинэ. Хэрвээ та
өөрийн файлууд хэсэгт зураг оруулахад тухайн төрлийг дэмжихгүй гэсэн мэдээлэл гарч ирвэл зургаа дээрх зөвшөөрөгдсөн төрлүүдрүү хөрвүүлээрэй. Гэхдээ энэ асуудал барагтай л бол гарахгүй, учир нь ихэнх зураг дээрх 5 төрлийн нэгээр нь л хадгалагдсан байдаг. Зурийн хэмжээ хамаарахгүй бөгөөд суралцагчдын дэлгэц дээр зураг хамгийн томдоо 480х360 пиксель хэмжээтэйгээр харагдана. Суралцагч хүсвэл зурган дээр дарж шинэ цонхонд жинхэнэ хэмжээгээр нь үзэх боломжтой.

Б. Текстэнд мэдээлэл
Үзүүлэн үзүүлэх хэсэг нь ийм төрлийн файлын татаж авах холбоосыг суралцагчдад харагдуулдаг учир ямар нэгэн шүүлтүүр байхгүй. Гэхдээ та вебд
файл оруулдаг хэсэг нь Microsoft Office багцын програмууд болох Word, Excel, PowerPoint -ийн (DOC, DOCX, PPT, PPTX, XLS, XLSX) төрлийг л дэмждэг гэдэгийг анхаарна уу. Мөн Adobe Reader програмын (PDF) төрлийг дэмжинэ. Эдгээрээс өөр төрөлтэй файл оруулахыг хүсвэл, эсвэл олон файл оруулах хэрэг болбол Microsoft Windows үйлдлийн системын архивлагчыг (ZIP) хэрэглэнэ үү.

В. Видео болон дууны файл
Үзүүлэн үзүүлэх хэсэг нь дуу дүрсний файлыг багшийн болон суралцагчдын дэлгэц дээр
flash player програмыг ашиглан шууд тоглуулдаг. Flash player нь дууны файлын (MP3) төрлийг л дэмждэг. Харин видео файлын (FLV) төрлийг дэмжинэ. Хэрвээ та вебд дуу видео оруулахад тухайн төрлийг дэмжихгүй гэсэн мэдээлэл гарч ирвэл оруулах дуу видеогоо дээрх зөвшөөрөгдсөн төрлүүдрүү хөрвүүлээрэй.

Зурхай

2010 оны 11-р сарын 05 Нийтэлсэн П.Одончимэг
2010 оны

Хонь
(3/21-4/19)
Eрөнхий төлөв

Газрын хүч шинэ санаа бодол төрөхөд нөлөөлдөг учраас энэ жил дээрх ордонд төрсөн хүмүүст зөв шийдвэр гаргахад нь туслах болно. 2010 онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийн гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард зөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүсд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.



Үхэр
(4/20-5/20)
Eрөнхий төлөв

2010 он таны хувьд маш чухал бөгөөд дурсгалтай мөчүүд ихтэй болно. Таны дотоод мэдрэмж асар хүчтэй, мэдрэмтгий болж ажил үйлс чинь амжилттай байна. Хүссэн зүйл чинь сэтгэлчлэн бүтнэ. Урьд нь та хүн болгоныг надад туслаач гэж гуйдаг байсан зангаа орхиж, харин өөрөө бүгдийг хийж байгааг чинь харсан найзууд чинь гайхах болно. Бизнесийн хувьд танд гадаадаас ер бусын саналууд ирнэ. Хувийн санхүү амжилттай харагдаж байна. Эрүүл мэндийн хувьд та өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаарах ёстой. Учир нь таны биеийн хүчний ажил гэнэт ихсэх болно. Хоолны дэглэм барьж, биеийн тамирын дасгал хийх нь таны эрүүл мэндэд тус дөхөм болно. Хайр дурлал таны амьдралд онцгой байр суурь эзэлнэ. Энэ жилд та өөртөө чухал хамгийн үнэ цэнэтэй яг тэр хайртайгаа учирна. Энэ 3, 4 сард танд нэгэн шинэ зүйл тохиолдох болно. Эхний 7 сар та маш их үр ашигтай ажиллана, харин амарч болохгүй цааш нь ажилла, тэгвэл та амжилтанд хүрэх болно. 12 сард танд маш их бэрхшээл тулгарна. Санхүү мөнгөний хувьд одтой байх бөгөөд таны цалин нэмэгдэж магадгүй. Жилийн эхний хагаст маш орлоготой, 2 дахь хагаст олсон мөнгөө үр бүтээлтэй зарцуулах нь зөв. Таныг шинэ зүйл сурахад чинь энэ жил маш сайн байна. Гэрээсээ хол байж, аялалд явах нь танд тустай. Хэрэв та гэрлэх бодолтой байгаа бол энэ жил шийдвэрээ гаргаарай. Учир нь таны төсөөлж байгаагүй илүү бахархууштай зүйл тохиолдоно. Хэрэв та шийдвэр гаргаж холбоо тогтоосоон бол харьцаагаа муутгахгүй байхыг хичээгээрэй. Мэдээж та хоёр нэг нэгийгээ мэдэхэд асар их хугацаа шаардагдах бөгөөд хэрэв та шинэ холбоо хийж байвал эсвэл үерхлээ удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол зөнд нь хаяж хайр дурлал хаашаа дагуулах нь тийшээ яваарай.


Хамтатгах
(5/21-6/21)
Eрөнхий төлөв

Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу зүтгэн, хамаг зүйл сайн сайхнаар, амжилттай төгсөнө гэдэгт итгэж явах нь. Тэгээд ч амьдралдаа амжилтад хүрдэг. Гэхдээ тэдний хувьд эд баялаг тийм ч чухал бус. Мөнгөтэй байх нь тав тух, аюулгүй байдлыг хангана. Тэгээд хэрэв мөнгө хэрэгчээгээ хангаж, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах юм бол жаргалтай байлгүй яахав. Энэ ордныхон 2010 онд хөрөнгө мөнгө сайтар тооцоолж, дэмий үрэхгүй байх нь чухал. Тэгвээс тэд гагцхүү үгийнхээ байдлыг нилээн бэхжүүлж, бусдаас хамаарахгүй. Болж чадна. Хайр сэтгэлийн харьцаа олон хүмүүсийн хувьд маш чухал байр суурь эзэлнэ. Олон хүн өнгөрсөн үеийнхээ асуудлуудыг нэг тийш нь болго, амьдралаа нааштайгаар өөрчил. Гэр бүлүүд өмнөх хоёр жилийг бодвол илүү нам тайван болж, амьдрал голдрилдоо орно. Олон хүмүүс ахуй байдлаа өөрчлөн шинэчилж, зүйл худалдан авч, байр гэрээ солин, өөр газар нүүж мэднэ. Таны эрч хүч бууран, ядарч, сулбайх нь олон байж мэдэх учир эрүүл мэнддээ илүү их анхаарах хэрэгтэй. Унтаж амрахдаа илүү цаш зарцуул, эрүүл хүмүүс эрүүл ахуйн байдлын эрхэмлэн, биеийн тамираар хичээллэхэд л хангалттай. Таны зөн совин нэмэгдэн орчин тойрныхныхоо сэтгэл санааг зөв таамаглах бөгөөд энэ нь тэдэнд жилийн хамгийн хүнд нөхцөл байдлуудыг зөвөөр дүгнэн, ирээдүйгээ тодоор харж байгаад нь туслана. Мөн та амьдралын нэг хэвийн уйттартай байдалд дургүй хүмүүс. Тийм болохоор энэ жил аялал зугаалгад явах нь дээр. Тэгэх боломж байхгүй бол амралтынхаа өдрүүдэд үзэсгэлэн, концерт шоу үзэж байх хэрэгтэй. Цэвэр агаарт идэвхитэйгээр амарч, өвөл цанаар гулган, зун усанд сэлж, тоглоом тоглох нь тааламжтай. Энэ ордод төрсөн олон хүний хувьд эхлэлийг өнгөрсөн оны намар буюу өвөл тавьсан ажил төрлийн өөрчлөлт 2010 онд гарна. Ихэнх хүмүүс эрх мэдэл, хөрөнгө мөнгө бүхий хүмүүс дэмжлэг үзүүлэх агаад тэдний өгсөн ихээхэн хэмжээний зээл цаашдын үйл ажиллагаанд нь хүчтэй түлхэц болно. Нэн ялангуяа хоёрдугаар сараас энэ үйл явц өрнөх бөгөөд оныг дуустал үргэлжилнэ. Ажил хэргийн хамтрагч, анд нөхөд, ойр дотны хүнээс нилээн хамааралтай байх магадлалтай. Тийм болохоор тэдгээр хүмүүстэйгээ эвтэй найртай байснаар энэ онд амжилтад хүрэх боломжтой болно.


Мэлхий
(6/22-7/22)
Eрөнхий төлөв

Оны эхний хагаст хүүхдүүдийнхээ тухай гэнэтийн таагүй зүйл сонсохгүйн тулд тэдэнд ихээхэн анхаарал халамж тавь. Энэ жилд эрчүүд нь идэвхтэй, хөдөлгөөнтэй, тачаангуй, эмэгтэйчүүд нь романтик дэврүүн байна. Эрүүл мэндийн хувьд ахимаг настай яс, бөөр, нуруу нугасны архаг өвчтэй хүмүүс анхаарвал зохистой. Олонх хүмүүсийг шүдний өвчин зовоож магадгүй. Идэвхтэй, эрч хүчтэй, үр бүтээлтэй жил болно. Гэхдээ жилийн эхний саруудад ажлын эрч хүчээ бага зэрэг бууруулж карьер хөөх санаагаа багасгаж харилцааны хүрээгээ хумьж, өөртэйгөө ажиллавал зүгээр болохыг од эрхэс зөвлөж байна. Зөв бодолтой, ухаалаг алхамтай хүмүүс албан хаагчид тушаал дэвшиж цалин нэмэгдэх бизнесмэнүүд ашигтай санаа хүлээн авч ашгийн найдвартай эх булагтай болох боломж байна. Энэ ордныхонд шинэ ажилд орох магадлал өндөр байна. Ажил хэргийн болон арилжаа наймааны аялал ашигтай байх тул гэртээ гар хумхин суулгүй яв. Холын хот, улс орнуудад та шинэ мэдлэг, шинэ холбоо хэлхээ, санхүүгийн ирээдүйтэй шинэ үйл ажиллагаа, зарим нэг нь шинэ хайр дурлалаа ч олж болзошгүй. Санхүүгийн байдал тогтвортой сайжрах хандлагатай байна. Хайр дурлалын хувьд амжилттай. Ялангуяа эрчүүд эсрэг хүйсийнхээ хүний анхаарлыг хялбархан татаж чадна. Эрүүл мэнд тун сайн байх тул ер бусын идэвхтэй байж чадна.


Арслан
(7/23-8/22)
Eрөнхий төлөв

2010 гол зорилго бол өнгөрсөн оны ололт амжилтаа ашиглан шинэ онд улам амжилттай ажиллаж, амьдрах явдал юм. Ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ уулзах магадлалтай. Гэр бүл бололцоход 9-р сар хамгийн тохиромжтой. Онцын ноцтой өвчин тусахгүй, эрүүл мэндийн хувьд тайван жил. Орчин үеийн хоолны дэглэм, эрсдэлтэй спортын төрлүүд, шинэ эм тарианаас болгоомжил. Болгоомжгүй, яаруу сандруу байдал осол гэмтлийн шалтгаан болж болно. Энэ онд хамт олон дотроо байр сууриа бэхжүүлэх сайхан боломж байна. Аялал жуулчлал, шинжлэх ухааны экспедици амжилттай болно. Гэхдээ алс хол газар удаан хугацаагаар яваад хэрэггүй. Санхүү карьерын хувьд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг сайжирна. Албан тушаал дэвшихгүй байсан ч гэхдээ 4 сард дэвших магадлалтай. Амжилт таны одоогийн байр суурийг бататгаж өгнө. Мөрийтэй тоглоом, санхүүгийн эргэлзээтэй үйл ажиллагаа, шаардлагагүй зардал гаргахаас зайлсхий. Жижиг зүйлүүд ч анхаарлаа хандуулж бай. Эдгээр нь 9-р сард танд амжилт авч ирж магадгүй.


Охин
(8/23-9/22)
Eрөнхий төлөв

Хэрэв та төрөлхийн хөдөлмөрч чанар, цагаа олж ухаалаг шийдвэр гаргадаг чадваруудаа зөв ашиглавал таны хувьд 2010 он туйлын амжилттай байх болно. Хайр дурлалын хувьд олон адал явдалтай учрах боловч, хэтрүүлбэл тийм ч таатай бус. Гэр бүлийн хувьд туйлын тайван жил байх болно. Оны эхний хагаст шинэ байр худалдан авах буюу эсвэл байрны нөхцөлөө сайжруулж солино. Үүнийг хийхэд тийм ч төвөгтэй бус байна. Учир нь, эцэг эх. хамаатан садангууд тань туслах болно. Эрүүл мэндийн хувьд оношийг нь тогтооход хүнд өвчин тэр дундаа элдэв хордлого ба ходоод гэдэсний өвчин тусах өндөр магадлалтай. Амралтаа хөдөө гарч эсвэл зөөлөн уур амьсгалтай орнуудад өнгөрөөвөл өвлийн сарынхаа эрч хүчийг олж авна. Мэргэжлийн салбарт тийм ч таатай бус байна. Амжилт хүлээгээд хэрэггүй л болов уу. Гэвч үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн ажил цэцэглэн хөлжих болно. Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхэлж буй хүмүүс их амжилттай байх болно.



Жинлүүр
(9/23-10/22)
Eрөнхий төлөв

Таны 2010 оны гол зорилго нь үр бүтээлчээр сэтгэх, төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах юм. Та өөртөө итгэлтэй байвал санаачилсан, эхэлсэн бүх ажил үйлс нь амжилттай бүтнэ. Тэвчээргүй байх ялангуяа ямар ч төсөөлөлгүйгээр ажлаа эхлүүлэх нь бүтэлгүйтлийг дагуулна. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хангалуун байх жил. Харьцаа тасарсан хосууд харилцаагаа сэргээж магадгүй. Таны хувьд дотоод сэтгэлээ эрчимтэй шинэчилнэ. Танилуудынхаа хүрээг өргөсгө. Энэ хэлхээ холбооны хүчээр та илүү өндөр хүрээлэлд очно. Хүнд үед сайхан сэтгэлтэй хүмүүс, найз нөхөд дотныхон тань тусална. Төлөвлөгдөөгуй ихээхэн мөнгийг хамаатнууддаа зарцуулна. Амттанг бүү хэтрүүлэн хэрэглэ. Илүүдэп жинтэй болж, бодисын солилцоо алдагдаж магадгүй. Идэвхтэй амрахыг зөвлаж байна. Гэхдээ аюултай адал явдалд бүү орооцолд. Хэрвээ өнгөрсөн үүрэг хариуцлага, түнш болон хуучин ажилтай холбоотой асуудлыг нэгдүгээр сард шийдэж чадвал гурав, дөрөвдүгээр сард уран бүтээл цэцэглэн хөгжиж эхэлнэ. Гагцхүү хоёр болон зургаадугаар сард учрах бага ч атугай саад бэрхшээп нь санасан бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд саад болно гэдгийг бүү март. Дээрх нөхдөл байдал наймдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нийгэмд гарсан өөрчлөлтүуд нь олон хүний амьдралд нэмэлт хүндрэл авчрах болно. Гэвч аравдугаар сарын дараа таны байдлыг засварлаж, он дуустал ажлаа амжилттай эрхлэх болно.


Хилэнц
(10/23-11/21)
Eрөнхий төлөв

Таны энэ жилийн гол зорилго бол залхуурахгүй, идэвхтэй байх явдал юм. Тэгвэл та атаархахгүй байхын аргагүй аз, амжилттай байх нь. Хайр дурлалын хувьд маш одтой байна. Ганц бие хүмүүс хайр дурлалынхаа эрэлд гарч түүнийгээ олж гэр бүл болбол од эрхэс туйлаас ивээх болно. Гэр бүлийн хувьд та хэдийгээр төрөлхийн эрх чөлөөг эрхэмлэгч боловч хүнд хэцүү өдөр тутмын ажлын дараа эргэн очдог хүн тань үгүй бол амьдрал утга учраа алдах мэт санагддаг болно. Иймээс гэр орон гэр бүл таны анхаарлын төвд байх болно. Та өөрийгөө шинээр мэндэлсэн мэт мэдэрч амьдралынхаа багагүй хэсгийг өнгөрүүлсэн хүнээ өөрөөр харж чадвал түүнээсээ урьд нь олж харж чадаагүй олон сайхан чанаруудыг илрүулж чадна. Эрүүл мэндийн хувьд энэ онд учрал ихээхэн ажлуудыг амжуулж чадахаар сайн байна. Ресторан, бар, романтик үдшийн зоогийн амтанд хэтэрхий автвал юуны өмнө ходоод гэдэсний замын өвчинд өртөх болно. Түүнчлэн бодисын солилцоо. харшлын өвчнүүдээс сэргийл. Амралт аяллын тухайд та хэдийнэ гэрсэг нэгэн болсон байна. Хэрвээ танд гадаадад ажиллах санал ирвэл татгалзах хэрэггүй гэдгийг зөвлөе.


Нум
(11/22-12/21)
Eрөнхий төлөв

Ирж буй онд хувийн ба мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарна. Ялангуяа хоёрдугаар сараас та дээд удирдлагынхаа талархлыг хүлээж, нийгмийн шинэ түвшинд гарна. Энэ нь ойрын хоёр гурван жилийн тань материаллаг байдлыг дээшлүүлэх, тогтмол орлогыг бий болгоно. Та мөнгөтэй нэгэн болно. Хувийн бизнес эрхлэхэд таатай жил. Олонх хүмүүс гэр бүлтэй болно. Гэр бүлийн хүрээнд олон шинэ үйл явдлууд болно. Тэр дундуу нас тогтсон хүмүүс эхнэр нөхөр, үр хүүхдээрээ бахархаж амьдрах үе. Харьцаа тасарсан байсан хосууд түүнийгээ сэргээх боломжтой. Эрүүл мэнд, эрч хүч, сэтгэл санаа мэдрэгдэхээр сайжирч, элдэв хүндрэлүүдийг төвөггүй даван туулна. Энэ нь санхүүгийн хундрэлгүй элбэг байсны хүчинд эрүүл мэндэдээ анхаарал тавьж чанартэй хоол хүнс хэрэглэх талаар анхаардаг болсны ач тус юм. Хувийн болон ажил хэргийн аялал жуулчлалд таатай.


Матар
(12/22-1/19)
Eрөнхий төлөв

Шударга байж, хүмүүсийн амхаарал өөртөө татах гэж элдвээр оролдох хэрэггүй гэж од эрхэс танд зөвлөж байна. Ерөнхийдөө ашиг орлого тогтвортой сайн байж ажил хэрэг бүтэмжтэй байх эерэг нөлөөтэй жил болж өнгөрнө. Зорилгодоо тууштай тэмүүлсэн хүмүүс амжилтад саадгүй хүрэх боломж дүүрэн угтаж байна. Өөрийнхөө мэдлэг чадвартаа найдаад урагшаа зоригтой яваарай. Энэ бүх юмаа баримталбал ирээдүйд таныг том боломж хүлээж байна. Хайр сэтгэлийн хувьд гэр бүлдээ цаг зав гаргаарай. Жилийн дунд үед нууцхан хайр сэтгэлд татагдаж болох ч өөрийн гэр бүл хайр сэтгэлээ хамгаалан үлдэж чадна. Та жилийн сүүлчээр хайтыгаа бурхан мэт тахин, гэр бүлээ батжуулна. Тавдугаар сард та хийсэн ажил бүхэн саадгүй бүтэх тул томоохом ажил хэргийн төлөвлөгөөндөө энэ үеийг тодоор тэмдэглэ. Харин зургаадугаар сард осол гэмтлээс болгоомжил.


Хумх
(1/20-2/18)
Eрөнхий төлөв

Энэ онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард эөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авч ирж, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүс үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.


Загас
(2/19-3/20)
Eрөнхий төлөв

2010 онд та гол зорилго нь тайван ажиллаж, зарлагаа орлогоосоо давуулахгүй байх, аливаа эрсдэлтэй аялалд явахгүй байхад оршино. Эрс өөрчлөлт бүү хий. Амлалтаа бүгдийг нь биөлүүл. Энэ онд таны сэтгэлийг гонсойлгох цорын ганц зүйл бол хайртай хүмүүстэйгээ харьцах хөнгөмсөг найдваргүй харьцаа юм. Энэ онд та гэр бүлтэй болж чадна. Хосуудын хайр дурлал өөрсдийгөө золиослож чадахаар тийм хязгааргүй байна. Олон хүний хувьд энэ жил хамгийн нандин хүсэл, мөрөөдлөө биелүүлэх амжилттай жил байх болно. Энэ нь дүр төрхөө өөрчилж, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Үр хүүхдүүддээ орлого мөнгөнийхөө ихэнхийг зарцуулна. Эрүүл мэнд сайн. Уулыг ч эргүүлэх хүчтэй байна. Та олонтой харьцах, аялах зугаалах зэргээр дутмаг байдаг тул ядарч сульдах нь амархан байна. Зун эгзэгтэй үе ирэх бөгөөд болгоомжтой байж зөрчилдөөнөөс эайлсхийхгүй бол та хохирогч болж үлдэх магадлалтай байна. Олонх тань оршин суух газраа солин цагаачилж болзошгүй. Мэргэжлийн ажил хэрэг маш бүтэмжтэй. Санхүүгийн байдал бүрэн тогтвортой. Цаашид сайжрах хандлагатай. Жолооны ард цагийг бага өнгөрүүл. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор ч болгоомжтой бай. Бассэйн, саун, фитнесс төвд оч. Дорнын бие хамгаалах урлаг эсвэл иогоор хичээллэ. Албан тушаал дэвшихгүй боловч одоогийн байр сууриа бэхжүүлнэ. Хариуцлагатай ажил үүргээс бүү татгалз. Та түүнийг хялбархан хийж чадна. Их уншиж мэдлэгээ тэлж өргөжүүлнэ. Сурагч оюутнууд энэ онд авьяас билгээрээ гялалзана. Эцэг эхчүудэд сурган хүмүүжүүлэх авьяас илэрч хүүхдүүдийнхээ ерөнхий хөгжил, сурлагад тусална. Их мөнгө зарж, ашиггүй худалдаа хийхээс татгалз. 2 сараас 6 сар хүртэл чухал гэрээ хэлэлцээр бүү байгуул.Харин 11 сард ашигтай гэрээ хэлцэл байгуулж чадна. 9 сараас санхүүгийн байдал дээшилнэ.



Төрсөн өдрийн мэнд хүргье!

2010 оны 11-р сарын 05 Нийтэлсэн П.Одончимэг
Өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа Анхбаяртаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье! өнөөдрийг  сайхан өнгөрөөгөөрэй.

Сайхан амарсан уу?

2010 оны 11-р сарын 05 Нийтэлсэн П.Одончимэг
Агуу хүмүүс сэдэв ярьдаг. Энгийн хүмүүс амьдрал ярьдаг Жижиг хүмүүс хүн ярьдаг Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог Хүчирхэг нь боломжийг бүтээдэг Оюунлаг нь боломжийг ашигладаг Сул дорой нь боломжийг хүлээдэг Тэнэгүүд нь боломжийг алддаг. Өдрийн ажилд нь өндөр амжилт хүсье

зөвлөмж

2010 оны 11-р сарын 03 Нийтэлсэн П.Одончимэг

Хүн юмаар дутдаг бол

Хүнээр л дутаг

Хүн эрүүл явъя гэвэл        

 Хэдийд ч бүү уурлаг

Хүн болгоомжтой амьдаря гэвэл      

 Хэзээч бүү залхуураг

Хүн эрдмээр дутдаг бол  

 Номтойл нөхөрлөг

Хүн ядар ч яваа бол   

 Санаагаар л бүү унаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Манай сургууль

2010 оны 11-р сарын 03 Нийтэлсэн П.Одончимэг

  • Хичээлийн 3 байранд нийт 214 ажиллагсадтай. Багш 153, ажилтан 61. Суралцагсад 3200, бага анги 1367, дунд анги 1275, ахлах 558 сурагчтай. Бүлгийн тоо 88, бага ангийн 39, дунд ангийн 33, ахлах ангийн 16 бүлэгтэй. 58 анги танхим, гэрчилгээтэй 45 кабинет, урлаг спортын зал, хоолны газар хичээлийн байр бүрт номын сан, уншлагын танхим, хүүхэд хөгжлийн танхимтай. Хичээлийн 8 лаборатори               /физик 2, хими 2, биологи 1, мэдээлэл зүй 2, англи хэл 1/ –той.  Багш ажилчдын амралтын болон ажлын өрөөтэй, 24 цаг интернетэд холбогдсон сургууль юм.

     

Тэнгэр заяат монгол

2010 оны 11-р сарын 02 Нийтэлсэн П.Одончимэг

Бөртэ чонын бэлтрэг Монгол гэж ульдаг

 

Бүргэдийн өндөр халил Монгол гэж дэвдэг

 

Туулын шугуй найгахдаа Монгол гэж үелздэг

 

Туурайт хүлгийн туур нь Монгол гэж тамгалдаг

 

Тэнэгэр талын Монгол гэр буйран тамгатай

 

Тэнгэр заяат Монгол хүмүүн хөх тамгатай

 

Тайгын аргил хандгай Монгол гэж урамддаг

 

Талын цагаан зээр Монгол гэж яралздаг

 

Тахь хулангийн тоос  Монгол гэж босдог

 

Таана хөмүүлийн үнэр Монгол гэж цоргидог

 

Тэнэгэр талын Монгол гэр буйран тамгатай

 

Тэнгэр заяат Монгол хүмүүн хөх тамгатай

 

Тариан түрүү найгахдаа Монгол гэж далладаг

 

Талын онгон хавтгай Монгол гэж тэшдэг

 

Уулын цаст оргил нь Монгол гэж зүмбэрлэдэг

 

Уртын дууны аялгуу нь Монгол гэж шуранхайлдаг

 

Тэнэгэр талын Монгол гэр буйран тамгатай

 

Тэнгэр заяат Монгол хүмүүн хөх тамгатай

 

Торгон хилийн зааг нь Монгол гэж дархалсан

 

Таван эрдэнийн сүрэг нь Монгол гэж налайсан

 

Хөх манхан тэнгэр нь Монгол гэж цэлмэдэг

 

Хөөрөх алтан нар нь Монгол манддаг

 

Тэнэгэр талын Монгол гэр буйран тамгатай

 

Тэнгэр заяат Монгол хүмүүн хөх тамгатай

 

Амжилт хүсье!

2010 оны 11-р сарын 02 Нийтэлсэн П.Одончимэг
XI-2,3 нд монгол хэлний багш Батцэцэг, математикийн багш Оюунгэрэл нар аймагт нээлттэй хичээл заана. Амжилт хүсье! 

Баян-Өндөр цогцолбор сургуулийн эрхэм зорилго

2010 оны 11-р сарын 02 Нийтэлсэн П.Одончимэг

Нэгж хичээлээс сургалтын чанар - чанартай бүтээгдэхүүн

  1. 2010-2011 оны хичээлийн жилд хамт олны өмнө тавигдаж буй эрхэм зорилго:

Нэгж хичээлийн бэлтгэл, явц, үр өгөөж судалгаа чанарыг нэмэгдүүлэхэд хүний нөөцийн чадавхийг дайчлан ажиллана

  1. Шийдвэрлэвэл зохих зорилтууд:

                            I.               Сургуулийн үйл ажиллагааг зорилго чиглэлтэй төлөвлөгөөтөй удирдана.

ь  Хичээлийн шинэ жилийн бэлтгэл зохион байгуулалтыг хангана.

ь  Цогцолбор сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэнэ.

ь  Багш ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, дүгнэнэ.

                     II.                    Нэгж хичээлийн бэлтгэл, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийг баримтлан хичээлийн судалгаа хийх арга зүйг нэвтрүүлэх замаар сурлагын чанарт ахиц гаргах

ь  Нэгж хичээлийн бэлтгэл, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийг үргэлжлүүлэн баримтлана

ь  ЗАН багаар хамтран ажиллаж, хичээлийн судалгаа хийх арга зүйг  нэвтрүүлнэ. 

ь  Сургуулийн дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.

                      III.               Удирдлага, багш, ажилтан бүрийн үүрэг хариуцлага, манлайллыг дээшлүүлж  мэргэжлийн ур чадавхийг сайжруулна.

ь  Хамтын удирдлагын зарчмыг сургууль удирдах гол зарчим болгох

ь   Мэргэжил дээшлүүлэх сургалтуудаас оновчтой сонголт хийж, боловсролоо тасралтгүй дээшлүүлнэ

ь  Багш ажиллагсдын санал санаачлагыг дэмжин, оновчтойг нь хэрэгжүүлнэ.

                      IV.               Сургуулийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийн ил тод байдлыг хангаж үйл ажиллагааг эцэг эх , суралцагчид олон нийтийн бодит оролцоог хангах чиглэлээр шинэчилнэ.

ь  Уламжлалт ажил

ь  Эцэг эхийн өдөр

ь  Сургууль сурталчлах ажил

                         V.          Багш ажилчдын ажиллах , суралцагчдын сурах орчинг сайжруулна.

ь  Сургуулийн дотоод орчин

ь  Сургалтын орчинг  сурагчдын бүтээлээр баяжуулна.

ь  Сургуулийн гадаад орчин

Сургалт

2010 оны 11-р сарын 02 Нийтэлсэн П.Одончимэг
Сурагчдын амаралтаар мэдээлэл зүйн багш нар сургалт зохион байгуулна. Багш нар сургалтын менежер Ч.Амаржаргалд бүртгүүлнэ.